Мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Twitter Print
2019 оны 12-р сар 07-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 4-нөөс ирэх оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов.

Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулсан байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.