
-Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэх гэж байна. Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон АН-ын 7 гишүүн Х.Тэмүүжин сайдын эсрэг санал өгсөн. Энэ нь АН-ын дотоод зөрчил хурцдаж байгааг харуулсан хэрэг гэх хүмүүс байна. Та энэ асуудалд ямар бодолтой явна?
-Шулуухан хэлэхэд Х.Тэмүүжин дэндүү их алдаа гаргасан. Надаас ажил авсан хүн ямархуу ажил хийх нь вэ гэж битүүхэн харсаар өнөөдөртэй золголоо. Хууль зүйн салбарт алдаа дутагдал бий юу гэвэл их бий. Гэхдээ өнөөдөр Хууль зүйн салбар бүр хүнд байдалд орчихлоо. Яамны сайд нь цагдаагийн даргатайгаа ойлголцохгүй байна гэдэг бол байж болшгүй асуудал. Дээрээс нь энэ нэг Боомтын тухай хууль гаргаад Хилийн шалган нэвтрүүлэхийг Гадаадын иргэн харьяатын алба руу шилжүүлж бөөн холион бантан хутгачихлаа.
Тахарын алба гэж огт хэрэггүй, завхарсан юм гаргаж ирсэн ч мөнгөгүй таг суучихлаа. Ийм олон тодорхойгүй асуудал байгаа учир эцсийн шийдвэрийг энэ бүхэн дээр дүгнэлт хийж байж гаргах байх. Нөгөө талаар хүссэн ч эс хүссэн ч нэг сайдыг огцруулах асуудал чинь улстөрийн шийдвэр дагуулдаг үзэгдэл шүү дээ. Намайг жишээ нь телевизтэй холбоотой ялигүй юман дээр дөрөөлөөд огцруулах санал оруулж л байсан. МАН-ын тухайд улстөрийн шийдвэр гаргаж, нэгдсэн байр суурьтай орох нь тодорхой. Энэ тухай би Х.Тэмүүжинд "Чи улстөрийн ярвигтай эргүүлэгт орчихлоо. Наад асуудлыг чинь улстөрийн шийдвэрээр шийдэхээс өөр замгүй боллоо" гэдгийг хэлсэн. Одоо харж л байя.
-Та ч энэ албыг хашиж байхдаа багагүй хэл аманд орж байсан. Ер нь Хууль зүйн сайдын алба яагаад байнга хэл ам дагуулаад байдаг юм бол?
-Ер нь Хууль зүйн сайдын энэ суудал ч их хүнд ажил шүү дээ. Хэр баргийн хүн хүсээд байх алба биш. Эрх мэдэл, хамрах хүрээ өндөртэй ч тун хэцүү ажил. Энэ суудал дээр зөв сууж, машиныхаа залуурыг зав залж явахгүй бол энэ Солонгосын усан онгоц шиг л далайд живэх эрсдэл дагуулдаг ажил шүү дээ. Хууль зүйн сайд болгон руу байнга л дайрч, худал үнэн мэдээллээр дарамталж байдаг нь ч нууц биш. Би тэр зовлонг махан биеэрээ хамгийн хатуу мэдрээд өнгөрсөн хүн зогсож л байна. Нөгөөтэйгүүр хууль зүйн салбарт бугшиж хуримтлагдсан хүндрэл бэрхшээл, завхрал багагүй бий. Шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ Х.Тэмүүжин дэндүү хамаагүй бужигнуулснаар цагдаад хүртэл учир нь олдохгүй эх захгүй юм болж байна. Цагдаагийн дарга нар шинэчлэлд дургүйдээ Х.Тэмүүжинтэй сөргөлдөөд ч байгаа юм биш. Асуудлыг дэндүү хамаагүй муйхар хүчээр зүтгүүлснээс зөрчил үүсээд байгаа юм шүү дээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ цагдаа нарын хувцасыг хар. Ямар анд явах гэж байгаа хүмүүс биш дээ. Ийм, ийм дэндүү олон алдаа Х.Тэмүүжин гаргасан. Гэхдээ асуудал хэрхэн шийдэгдэхийг харж л байя. Товчхондоо ийм.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ЗочинZo
(103.26.194.32) 2014-04-26 21:18Chi aldaa gargaj bgagui yu mengetee temuujind amjilt
Хариулах
Зочин
(203.91.117.4) 2014-04-26 08:42хийхээс айж байсан ажлыг Тэмүүжин зоригтой хийж,сайн ажиллаж байгааг ард түмэн харж байгаа чамд амжилт
Хариулах
Зочин
(202.126.91.72) 2014-04-25 14:50aihtar hun shuu tsagdaa shinecleld durguidee bish shinechlel bilegtiig tomilogdohod ug ni ehelsen yum daanch temuujin ooroo zogsooson yum sh dee
Хариулах