Уудаг архиныхаа тухай мэдэж авья

Twitter Print
2023 оны 02-р сар 24-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Цагаан архи"-ны төрсөн өдөр хоёрдугаар сарын 12-нд тохиодог аж. 1865 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Оросын эрдэмтэн Д. Менделеев "Спирт, усны зохистой хольцын тухай" сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд үүнээс хойш 40° нь ердийн архины хэвийн хэмжээ болж, энэ өдрийг цагаан архи мэндэлсэн өдөр хэмээн үзэх болжээ.

Архины хор хөнөөлийн тухай хэдэн арван баримт сэлтийг тоочиж болох боловч өнөөдөр сонирхолтой ч гэх үү, 10 баримтыг оруулъя.

1. Архи, мансууруулах бодисоос хамгийн цэвэрт тооцогддог нь Водка буюу цагаан архи байдаг аж.

Цагаан архины найрлагад "сивушын тос" гэж байдаг гэнэ. Цагаан архинд этилийн спиртээс гадна альдегид, kетоны нэгдэл бага хэмжээгээр агуулагддаг.

Үүнийг праkтиkт "сивуш"-ын тос буюу сувс гэж нэрлэдэг. Цагаан архины (водkа) найрлаганд орсон этилийн спиртийг юунаас нэрж гаргаж авснаас энэ нь ихээхэн шалтгаална.

2. Орост анх 1894 онд архийг савлаж зарах хууль баталсан бөгөөд бага хэмжээгээр анхлан савласан архи «Московская Особая» нэртэй байжээ (одоо ч бий).

3. Нэг литр цагаан архи, 953 грамм цэвэр жинтэй байдаг гэнэ.

4. Орост дэлхийн 2-р дайны үеийн № 56200 тоот "Фронтод зуун грамм" тушаалаар 1941 оны 8 сарын 22-нд байлдагчдад норм өгдөг болжээ.

Цагаан архи буюу водканы тухай ойлголт бүр 16-р зууны сурвалж бичигт тэмдэглэж үлдсэн байдаг аж. Түүнд бичсэнээр доод Смоленскийн районд анхлан хэрэглэж эхэлсэн хэмээн бичжээ. Тэрчлэн водка гэдэг үг Европт, тэр дундаа Стокгольм, Варшавт адилхан хэрэглэгддэг хэмээн бичжээ.

5. Архийг 8°–10°-т хөргөж уух нь тохиромжтой бөгөөд харин хөргөгчинд хадгалсан архи амтгүй байдаг гэнэ.

6. Аква-вита буюу нэрмэл архийг Италиас Орост 1429 онд анх оруулсан.

7. Хатан хаан 2-р Екатеринагийн үед дэлхийн хамгийн үнэтэй архи гарч худалдаалагдсан түүх байдаг.

8. 1885 онд архийг хувингаар савлаж зардаг байсан бөгөөд нэг хувин архи 12,3 литр байдаг байжээ.

9. Архиийг үйлдвэрлэснээс хойш 1 жил хадгалах хугацаатай хэмээн тэмдэглэгээ байдаг гэнэ.

10. 1865 оны 2-рсарын 12-нд Д.И.Менделеев докторын диссертацаа «Нэрмэл усан дахь спиртийн найрлага» сэдвээр хамгаалсан гэнэ.

М.Наранбаатар

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.76.46) 2022-03-18 09:59
      • 0
      • 0

      Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

      Хариулах