“Индиана” түүхийн эсрэг ялалт байгуулж чадах уу

Twitter Print
2014 оны 04-р сар 25-нд 11:28 цагт
Мэдээний зураг,
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр гурван тоглолт болж байгаагаас “Атланта Хаукс”-“Индиана Пейзерс” 98:85, “Мемфис Гризлес”-“Оклахома Сити Тандер”-ыг 98:95-аар хожсон бол “Голден Стэйт”-“Лос Анжелес Клипперс”-ийн тулаан энэ цаг мөчид үргэлжилж байгаа аж.

“Индиана” сүүлийн гурван жилд бүсийн тэргүүн шалгарсан. Улмаар Дорнодын аваргын төлөө “Майами Хит” багтай тоглосон ч хожигдсон юм. Өнөө жил мөн л бүсээ тэргүүлж гарч ирсэн ч наймдугаар байраар плей-оффын эрхээ авсан “Атланта Хаукс”-т хоёр хожигдлоо. Өнөөдөр цувралын гурав дахь тоглолт Жоржиа мужийн Атланта хотод болоход “Индиана”-гаас Л.Степенсон 21 оноо, 13 самбар, П.Жорж 12 оноо, 14 самбар, Л.Скола 17 оноо, Д.Уэйст 16 оноо авчээ. Харин талбайн эздээс Ж.Тиагу 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, К.Корвер 20 оноо, Д.Карролл 18 оноо, П.Миллсап 14 оноо, 14 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо гаргасан байна. Ингэснээр цувралын харьцаа 2:1 болж наймдугаар байраар гарсан “Атланта Хаукс” тэргүүлж эхэллээ. NBA-ийн түүхэнд плей-оффт бүсээ тэргүүлээд наймдугаар байраар гарсан багт хожигдсон хэд хэдэн тохиолдол байдаг. Тухайлбал 2007 онд "Даллас Маверикс" наймдугаар байрны "Голден Стэйт Уорзерз" багт 4:2-оор ялагдсан бол 2011 онд "Сан Антонио Сперс" Өрнөд бүсээ тэргүүлж плей-оффт гарч ирсэн ч эхний шатанд "Финикс Санс"-т хожигдож байлаа

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Мемфис Гризлес”-“Оклахома Сити Тандер” багуудын хооронд болсон. Өмнөх тулаанд “Баавгайнууд” нэмэлт цаг хожиж байсан бол энэ удаад ч мөн адил цаг сунгаж “Мемфис” өрсөлдөгчөө буулган авсан юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.