Энэтхэгт хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазын ял оноох хуулийн төслийг баталжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн парламентын доод танхим болох Лок Сабхагийн гишүүд хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийлэл бүхий онц хүнд гэмт хэрэгт цаазын ял оноох тухай Хүүхдүүдийг Бэлгийн хүчирхийллээс хамгаалах тухай нэртэй хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Уг хуулийн төсөлд хүүхдийн порно гэдэгт нэр томъёонд яг юуг хамаатуулах тухай тодорхой заасан ба уг гэмт хэрэгт ял шийтгэл оноох тухай тусгасан нь маш чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ. Энэтхэгийн доод танхимын гишүүн, Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн сайд Смрити Иранигийн санаачилсан уг хуулийн төслийг Энэтхэгийн парламентын дээд танхим буюу Ража Сабха танхимын гишүүд мөн дэмжсэн ба уг хуулийн төслийг Ерөнхийлөгч дэмжсэнээр хэрэгжиж эхлэх аж. Түүнчлэн тус хуулийн төсөлд хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтнаас хамгаалах тухай олон тооны зүйл заалтыг тусгажээ.

Уг хуулийн төсөлд цаазаар авах ялыг хүчингийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох тухай, насанд хүрээгүй хүүхдийг хүүхдийн порнод ашигласан этгээдэд багадаа 5 жил, тус гэмт хэргийг давтан үйлдсэн этгээдэд 7 жилийн ял оноох тухай тус тус тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргүүдийн кэйсүүдийг хэлэлцэж, хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэнээс ч айж эмээлгүй ярих, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ анхааралтай сонсдог орчин бүрдүүлэх шаардлагатайг онцолж байжээ.

Учир нь хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргүүдийн дийлэнх тохиолдолд нэг бол хохирогч хүүхдүүд болсон явдлыг эцэг эхээсээ нуудаг, нэг бол эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдүүдээсээ болсон явдлын талаар чимээгүй байхыг хүсдэг аж.

Эх сурвалж: Livemint.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.