
"Евромонитор” байгууллага нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ нь улс орнуудын архины хэрэглээний талаар судласан байна. Сонирхолтой нь БНСУ дэлхийд тэргүүлжээ.
Солонгосчууд Оросоос хоёр дахин, АНУ-аас тав дахин их архи уудаг аж. Мөн градус багатай сөжү архи нь өдөр тутмын хэрэглээ нь болжээ. Үүнд нь тус улсын Засгийн газар анхаарал хандуулж гурван жилийн өмнөөс архины эсрэг хууль гарган тэмцэж байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын насанд хүрсэн нэг хүн хоногт 14 хундага архи уудаг бол Орос 7 хундага архи юм байна. Насанд хүрсэн нэг хүн хоногт хамгийн их архи уудаг улсын жагсаалтыг БНСУ, ОХУ тэргүүлсэн бол Филиппин, Тайланд, Япон, Болгар, Украйн, Словак, Бразил, АНУ эхний аравт оржээ.
Харин Индонез, Египет, Марокко, Вьетнам, Малайз улсууд хамгийн бага хэрэглээтэй улсаар шалгарчээ.

E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.