Газар хөдлөлтийн улмаас түүхийн дурсгал болсон эртний цайз хэсэгчлэн нуржээ

Twitter Print
2023 оны 02-р сар 07-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагийн өглөө Турк болон Сири улсад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн зүүн өмнөд зүгт байрлах түүхийн дурсгал болсон Газиантепийн цайз хэсэгчлэн нуржээ.

Туркийн төрийн өмчит Анадолу мэдээллийн агентлагаас, "Шахинбей дүүргийн төвд байрлах түүхт Газиантеп цайзын гадна зүүн ба өмнөд, зүүн өмнөд хэсэгт байрлах хамгаалалтын хэрэм газар хөдлөлтийн улмаас нурж, нуранги нь хажуугийн зам руу унасан. Түүнчлэн цайзыг тойрсон төмөр хашлага ойр хавийн зам дээр тарсан байдалтай, цайзын дэргэдэх хана нурж, зарим хэрмэнд томоохон цууралт үүссэн байдалтай байна." хэмээн бичжээ.

Газиантеп цайзын дэргэд байрлах, 17-р зуунд баригдсан Ширвани сүмийн дугуй орой болон зүүн хана нь мөн хэсэгчлэн нурсан байна.

Археологийн малтлагийн үр дүнд Газиантеп цайз нь Ромын эзэнт гүрний үед МЭ 2, 3-р зуунд анх харуулын цамхагийн зориулалтаар баригдсан болохыг тогтоожээ.

Уг байгууламж өргөжин тэлсээр Византийн эзэн хаан Юстинианы үед буюу МЭ 527-565 онд өнөөгийн бидэнд хадгалагдаж үлдсэн байдалдаа хүрсэн аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.