Ж.Болсонаругийн дэмжигчид Конгрессийн ордон, Дээд шүүхийн байр луу дайран оржээ

Twitter Print
2023 оны 01-р сар 09-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Бразилийн экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дэмжигчид өнгөрсөн ням гарагт Бразилийн парламентын ордон, ерөнхийлөгчийн ордон болон Дээд шүүхийн байр луу дайран оржээ. 

Өнгөрсөн 10-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, шинэ оны эхний өдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Лула да Сильва эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор энэ сарын 31-ийг хүртэл  Бразил улсын нийслэл Бразилиа хотод Үндэсний аюулгүй байдлын албаны албан хаагчдыг нэмж хамгаалалтанд гаргахаар болжээ. 

Сан Паулу хотод ажлын айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Лула да Сильва эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг бүгдийг нь олж, зохих шийтгэлийг нь ноогдуулна хэмээн мэдэгджээ. 

Өнгөрсөн 10-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонару санал тоолдог машинаар луйвар хийсэн хэмээн мэдэгдэж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Шар ногоон өнгийн хувцсаар  ижилссэн Ж. Болсонаругийн мянга мянган дэмжигчид өнгөрсөн ням гарагт   нийслэл Бразилиад эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. 

Ж. Болсонаругийн хувьд сонгуулийн дараа олон нийтийн өмнө гарч, албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ба тэрээр Лула да Сильваг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс 48 цагийн өмнө АНУ-ыг зорьсон юм. 

Нийслэл Бразилиад үүссэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Ж. Болсонару өөрийн твиттер хуудаснаа, "Хууль ёсны дагуу тайван жагсаал цуглаан хийх нь ардчиллын нэг хэсэг юм." хэмээн төрийн ордон, шүүхийн байр луу дайран орсон явдлыг буруушааж буйгаа илэрхийлжээ. 

Эмх замбараагүй байдал үүссэнээс хойш 3 цагийн дараа хууль сахиулагчид төрийн ордон, Дээд шүүхийн байр, ерөнхийлөгчийн ордон гурвыг чөлөөлж, хэдэн зуун хүнийг баривчилжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бразилиад үүссэн нөхцөл байдлыг "байж боломгүй, ичгүүргүй явдал" хэмээн тодорхойлжээ. Ж. Байдений хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа мөн адил нөхцөл байдалтай тулгарч байсан билээ. Хоёр жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Доналд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж Д. Трампын дэмжигчид АНУ-ын Конгрессийн ордон руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Вашингтон Лула да Сильва болон түүний засгийн газрыг бүрэн дэмжиж байгааг онцолжээ. 

Бразилийн телевизийн сувгуудаар Ж. Болсонаругийн дэмжигчид Дээд шүүх, Конгрессийн ордон луу дайран орж, тавилгуудыг нь эвдлэн сүйтгэж байгааг харуулсан байна. 

Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр сэтгүүлчид рүү халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн хэмээн Бразилийн сэтгүүлчдийн холбооноос мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (37.4.229.23) 2021-01-01 06:11
      • 0
      • 0

      Жинхэнэ нүүр царай нь энэ дээ

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.216) 2020-12-31 09:38
      • 0
      • 0

      Угаасаа шорорнд орохгүйн тулд луйвраар ерөнхийлөгч болсон хүн дээ. АН бол гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай. Үндсээрээ сөнөж далд ороосой. Гишүүд нь гэхээр баахан солиотой новшнууд байдаг.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.40) 2020-12-31 09:26
      • 0
      • 0

      Ганзагын наймаанаас эхэлж бизнес хсн хүн яаж ч харлуулах гд нэмэргүй

      Хариулах