Циститийг дахин сэдрээхгүйн тулд үр дүнтэй эмчилгээ хийх хэрэгтэй

Twitter Print
2020 оны 08-р сар 25-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Цистит буюу давсагны хананы салстын үрэвсэл нь ихэвчлэн 18-40 хүртэлх насны эмэгтэйчүүдэд хамгийн тохиолддог эмгэг юм.

Циститийг үүсгэгч нянгийн 95 хувийг Еширихи коли нян эзэлдэг байна Энэ нян нь хэвийн үед хүний бүдүүн гэдсэнд амьдардаг боловч өтгөн мөрийн замаар дамжин шээсний сүв лүү орж улмаар давсаг дотор орж, салстад бэхлэгдэн, үржинэ. Энэхүү давсагны хана улайн үрэвсэж, шээс хүчиллэг болсоны улмаас доорх зовиурууд илэрнэ.

Шинж тэмдэг:

Шээс ойр ойрxон xүрч бага гараx

Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx

Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдах

Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах

Шээж дуусаx үед болон шээсний дараа цус гараx

Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx

Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл:

Шээсийг шүлтжүүлж, шээхэд хорсох зовиурыг арилгах, шээсний өнгө, үнэрийг засах, нянгийн үржлийг дарангуйлж, циститийг эмчилэх эмийг эмчийн зааврын дагуу ууж хэрэглээрэй.

Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.

Давсаг юмуу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.

Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болно. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.

Халуун усан баннд орох. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.

Шээс хүрэх бүрт шээж байх хэрэгтэй. 

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.