Талбайн эзэд хэрэгтэй оноогоо авлаа

Twitter Print
2014 оны 04-р сар 25-нд 07:53 цагт
Мэдээний зураг,
“Европа лиг”-ийн хагас шигшээ тоглолтууд урд шөнө явагдлаа. Энэ жилийн шигшээ тоглолт Турин хотын “Олимпик” цэнгэлдэх хүрээлэнд болно. Италийн шилдэг баг “Ювентус” Португалын “Бенфика”-гийн талбайд зочлон тоглож 1:2-оор хожигдсон бол Испанийн хоёр багийн тулаанд “Севийля” өрсөлдөгчөөө 2:0-ээр буулган авлаа. Шөвгийн дөрвийн хагас шигшээгийн хариу тоглолт долоо хоногийн дараа болно.

Тус тэмцээнд Итали, Испани, Португалын багууд өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай. 1990 онд Италийн “Ювентус”-“Фиорентина”, 1991 онд “Интер Милан”-“Рома”, 1995 онд “Парма”-“Ювентус”, 1998 онд “Интер Милан”-“Лацио” гэсэн нэг улсын хоёр баг шигшээд шалгарч байсан бол Испаниас 2007 онд “Севийля”-“Эспаньол”, 2012 онд “Атлетико Мадрид”-“Атлетик”, Португалаас 2011 онд “Порту”-“Брага” багууд аваргын төлөө өрсөлдөж байв.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.