Татар-Монголын дарлал гэж огт байгаагүй

Twitter Print
2016 оны 05-р сар 04-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Оросын түүхчид одоо ингэж үзэх болжээ. Ер нь татар-монголын дарлал гэж юу юм? гэх асуулт хүртэл тавьж түүхийн баримтыг оросууд өөр өнцгөөс харахыг хичээж байгаа гэнэ. Оросууд нэгэн цагт эзлэгдэж татар-монголын хаадуудад боочлогдож байсан гэж сэтгэж болж байна уу? хэмээн эргэцүүлэх болсон тэд цагийн эрхээр түүх хүртэл өөрчлөгдөж болно гэж сэтгэж байгаа бололтой. Аргагүй өнөөдөр хүчирхэгжих болсон Оросууд өнгөрсөн түүхээс ичиж бодит баримтаас бултах арга саам хайж байгаа нь тодорхой. Харин нөгөө талаас Орос орны түүхийн тэргүүлэх эрдэмтдийн дунд явуулсан хэлэлцүүлгээс харахад тэд бүгдээрээ Монголын дарангуйлал огт байгаагүй гэж үзээд зогсохгүй Оросыг төрт улс байгуулан хүчирхэгжин өндийхөд түлхэц өгсөн гэх байр суурьтай болжээ.

Саяхан бид та бүхэнд хүргэсэн “Чингис хаан Монгол хүн биш” гэсэн гарчигтай ярилцлагын мөрөөр энэ өгүүлэлийг  толилуулж байна. Уг ярилцлагын “эзэн”, Монголчуудын эгдүүцлийг ихээхэн хүргэсэн Украины Владимир Белинский гэгч түүхч саяхан гаргасан “Украина Русь” номоо ихээхэн мөнгө амласан захиалгын дагуу бичсэн бололтой. Тэр захиалгын цаад эзэн нь мэдээж эзэн Чингис хааныг Хасагынх мэт гөрдөж булаалдах болсон Казахстан байхаас зайлахгүй. Харин Украины түүхч хэдэн жилийн өмнө ямар байр суурьтай байсныг сонирхуулъя.

Александр Невский бодит хүн үү? 

Оросын тэргүүлэх эрдэмтдийн хэлэлцүүлэгт хамгийн түрүүнд оролцсон тэрээр: « Алтан ордны улсын нутаг дэвсгэр Бат хааны ах дүү нар захирч асан улсуудад хуваагддаг байсныг Зөвлөлтийн их нэвтэрхий толинд хүртэл тэмдэглэсэн байдаг. Эдгээр улсуудад Ростов-Суздалийн, Рязаны болон Киевийн газар нутаг хамаардаг бөгөөд эхлээд эзлэгдсэн энэ улсууд дараа нь Сарайд нийслэлтэй Бат хааны эзэнт улсын нэг хэсэг болсон билээ. Энэ бол дарангуйлал биш, учир нь Батын эзэнт улс харъяат улсуудаа дарлан боолчилж байгаагүй» гэдгийг онцлон тэмдэглэсэн байх юм.

Үүний хамт Украины түүхч нэгэн сонирхолтой үндэслэл дэвшүүлсэн нь: «Ямар ч Рюрикович болоод Александр Невский эсвэл Дмитрий Донской мэтийн вангууд байгаагүй.  Хаа сайгүй татарын эзэд ноёд сууж, хуучин славяны гүнлэгүүдийн мэдэлд байсан  газар нутгийг удирдан залж байсан» гэжээ.

Харин Оросын стратегийн консалтинг  «Гардарик» корпорацийн улс төр шинжээч Константин Матвиенко үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Александр Невский ямар ч байсан түүхэн бодит хүн байсан бөгөөд «Шведүүдийн эсрэг тэрээр Алтан Ордоны талд тулалдаж байсан. Энэ ван мэдээж ар хударгандаа дайсан үлдээж чадахгүй байсан» гэж тэмдэглэжээ.

Матвиенко өөрийн үндэслэлийг үргэлжлүүлэн: «Бүр1261 онд Сарай хотын үнэн алдартны шашны тэргүүнээр Митрофаныг томилсон байсан. Оросын үнэн алдартны шашин бүхэлдээ Алтан Ордоны хаант улсын хууль ёсны дэмжлэгийг хүлээсэн байв. Тэгэхээр энэ бол булаан эзлэлт огт биш». «Харин монгол-татар юм уу татар-монголчууд гэж ерөөөсөө байгаагүй. Энэ хэллэгийг Оросын империйн үед XVIII зуунд зохиосон түүхтэй» хэмээн Матвиенко онцолсоныг  Белинский мөн хүлээн зөвшөөрсөн байна.

Бүх зүйл Киевээс эхтэй

Уг хэлэлцүүлэгт мөн Татарстаны төлөөлөгчид оролцсон бөгөөд Татарстаны Бүгд найрамдах улсын Шигабутдин Марджаны нэрэмжит шинжлэх ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн  археологийн судалгааны үндэсний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн Искандер Измайлов: «Дарангуйлал мэдээжээр байсан, гэхдээ зөвлөлтийн цаг үеийн дунд сургуулийн сурах бичиг дээр өгүүлдэг шиг тийм дарлал байгаагүй» гээд «Дарангуйлал (оросоор «иго») гэх хэллэгийг харин сонирхолтой нь анх Польшийн түүхч Ян Длугош Алтан Ордын хаанчлалыг илэрхийлэн латины “jugum” гэсэн үгнээс зээлдэж хэрэглэсэн нь Украин түүхийн баримт бичгүүд, тэр дундаа XVII зууны үеийн Киевын шашны сургуулийн сурах бичгүүдэд хадгалагдан үлдсэн» хэмээн тэрээр өгүүлсэн бол «Дунд сургуулиудын сурах бичигт одоо хүртэл монгол-татарын дарангуйлал хамгийн хатуу харгис боолчлолын үе байсан  гэж бичсээр байгаа, энэ нь бодит байдалтай огт таарахгүй» гэж улс төрийн ухааны доктор Рафаэль Хакимов үзэж байгаагаа тэмдэглээд «Хэсэгхэн хугацаанд эзлэгдсэн явдлыг бүтэн хоёр зуун жилийн турш дарлагдан зовсон гэж түүхийг будилуулж хэрхэвч болохгүй» гэж цохон тэмдэглэжээ.

 

Чингис хааны өв залгамжлагчид

Москвад (1999 - 2010) сууж байсан Татарстаны бүрэн эрхт төлөөлөгч, улс төр шинжлэх ухааны доктор Назиф Мириханов мөн ингэж үзэж байгаа бөгөөд « XVIII зууны үеэс л «иго» гэх хэллэг гарч ирсэн. Үүнээс өмнө оросууд булаан эзлэгчдийн дарлал дор амьдарч байгаа чинээ санаагүй байсан» гэдгийг онцолжээ.

«Үнэн хэрэгтээ, Оросын эзэнт гүрэн, дараа нь ЗХУ, одоо ОХУ бүхэлдээ Алтан Ордын өв залгамжлагчид, өөрөөр хэлбэл Чингис хааны үүсгэн байгуулсан түрэгүүдийн  эзлэн түрэмгийлэлд байсан учраас одоо бид энэ байдлыг Хятадууд шиг засаж залруулах цаг болсон» гэж үзэж байгаагаа Мириханов илэрхийлээд: «Татарууд тухайн цаг үед Европыг айлган донсолгосон, Европын хөгжлийн замыг сонгоод байгаа Оросын засаг төр Алтан Ордын гэх эх үндэсээс зүйл бүрээр цэрвэж ирсэн бол одоо түүхийн үнэнийг тогтоох цаг хэдийнэ болсон. Монгол-татарын дарангуйлал гэж нэрлээд байгаа тэр түүхийн цаг үе дарангуйлал террор, үгүйрэл, боолчлолын цаг үе байгаагүй. Оросын гүнлэгүүд Сарайн засаглалд өргөл барьц, татвар өгсөнөөрөө эх нутагтаа эрх барих пайз олж авдаг байсан. Энэ нь феодалийн үеийн ердийн хамжлагат ёс. Үүний зэрэгцээ сүм хийдүүд цэцэглэн мандаж, хаа сайгүй үзэмжтэй  сайхан цагаан өнгөтэй сүм хийд сүндэрлэн босож байлаа. Ийм сүмийг мэдээж үгүйрч хоосорсон гүнлэгүүд барьж байгуулахгүй байсан нь тодорхой. Алтан ордын хаант улс буюу Зүчийн улс тусгаар улсуудын хамтын (конфедераци) их гүрэн, зөв хэлбэл бидний татарын нэгдмэл улс байсан гэж үзвэл зохино»гэж тэмдэглэсэн байна.

Оросын түүхчид, олон нийтийн өнөөгийн эргэцүүлэлээс харахад ах нар нэг л барьцгүй бултганаад байгаа нь илт. Яваандаа Чингис хааны ач хүү Батый гэж ерөөсөө байгаагүй, Монгол-татарууд оросыг эзэлсэн гэж юу байсан юм, одоогийн Монголчууд хэзээний л ийм дорой буурай, нутгийн захдаа хүрч үзээгүй улс байсан гэж хэлэхэд ойрхон болсон байна шүү.

Худал үгийг мянга түм давтахад үнэн болдог гэдэг. Хятадууд ч гэсэн Өвөр Монголын ёс заншил уламжлалыг сэргээж, Чингис хааны онгон, түүхэн дурсгалт газруудад онцгой анхаарах болсон нь хэсэг цаг хугацааны дараа бид нэг үндэс угсаатай эзэн Чингисийн үр сад, Монгол үндэстэн бидний ахан дүүс, Монгол бол бидний газар нутаг гэж хэлэхээс буцахгүй бодлого явуулаад байгаа санагдах юм. Хятадын аажуу яван иддэг зуунги бодлого хэцүү шүү дээ. Казахууд ч гэсэн тэр энэ зууны геополитикийн зорилт, бодлогодоо Чингис хааныг оруулсан байгааг харахад аюул ойрхон байгааг сануулаад байна. Эцсийн дусал Монгол цус оргилон буцлахад  чухам үүнд сэтгэл давчдаж байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.35.73) 2014-04-29 09:19
      • 1
      • 0

      ТЫ РУССКИЙ ШЛЮХА УХАДИ ОТ МОНГОЛИЙ

      Хариулах

    • Зочин

      (94.214.187.116) 2014-04-28 23:37
      • 0
      • 0

      bi ulaan zalaat mongol hun gedgiig hen uguisgeh yam

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.26) 2014-04-28 18:37
      • 0
      • 0

      tuuh tuuheereel uldene shdee

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.108) 2014-04-28 17:39
      • 0
      • 0

      ene er ni yamar sanaatai saituudaar iim um taraagaad bn

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.122) 2014-04-28 17:06
      • 0
      • 1

      Хасагуудын 70 хувь эцэг талаасаа монгол гентэй юм бна. Их гар нь бол тэр чигээрээ 13 дугаар зууны монголчуудын ген гэж бна. Дунд гар нь тэр чигээрээ Ойрд монгол гентэй гэж бна. Харин жижиг гар нь түрэг угсаатнууд бдаг гэж бна. Ккк Гүэ тэгээд орчин үеийн шинжлэн ухаан ингэж бүхнийг хэлж бгөөд байхад тэс хөндлөн зүтгээд байдаг энэ хасаг укриан нарыг чинь одоо усан тэнэг гэхээс өөрөөр юу гэж хэлэхсэн билээ. Бидний өвөг дээдэс ч дундад азийн хулмастай хүүхнүүдийг харин ч нэг охож явжээ хөөрхий....

      Хариулах

    • Орос үндэстэн байсан гэж дэлхийн түүхэнд байхгүй доод славянчууд варварууд гэж л тэмдэглэгдэж ирсэн шүү дээ. Сүүлд монголчуудын үед хүн төрхөндөө орж төрт улсаа байгуулах эрхийг 10 000 онгон охин, хэдэн зуун ачаа тэмээгээр сольж авсан бөлгөө.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.53) 2014-04-28 16:30
      • 0
      • 1

      казахууд орсуудад үргэлж доромжлуулж байдаг арга барахдаа өөрсдөө монголчууд болж биднийг биш болгох гэсэн тэнэг үйлдэл гаргаад байгаа юм. Зардыхан гуай казахуудад монголчуудыг өөрсдийгөө ч битгий доромжил хүн цөөтөй болохоор нь дорд үзэж байгаа бол алдаа гэж бичсэн байсан. Казакстанд монголоос очсон хасгуудыг дээрэлхдэг зоддог байшингуудын нь цонхнуудыг хага цохиж монголчууд зайлцгаа гэж залуучууд нь довтолж байгаа бичлэг интернетед байна лээ. сүүлд казахстанд очсон афган,иран зэргээс ирсэн хасгууд нь бүр хогийн цэг дээр амьдарч байгаа бичлэг мөн зах хязгаарын казахууд нь монголоос дор амьдралтай юм байна лээ.

      Хариулах

    • Түүх гуйвуулагчид

      (202.72.245.194) 2014-04-28 16:13
      • 0
      • 1

      Романовын хаадаас өмнө монгол сурвалжынхан төр барьж байсныг нуухын тул Карамзины зохиосон түүх гэгч үнэнийг ихэд гуйвуулж марзан нэр томьёонуудыг нэвтрүүлсэн юмаа. тэрийг нь европынхон хуулсан нь бас их бдаг.

      Хариулах

    • уншигч

      (103.26.194.8) 2014-04-28 15:41
      • 0
      • 2

      Одоогоос 15 жил гаруйн өмнө Орос Чечений 2 р дайны үеэр ийм мэдээ гарч бсаныг санаж бна Чечений үлдэгдэлүүд Есүнтук тосгоны орчимд бүслэгдсэн гэж билээ Чеченд Монгол үгтэй Есөнтуг үг бхад Орост үй түмээрээ бий Саратов хот гэж Шардов гэсэн утгатай гэх мэт

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.122) 2014-04-28 14:48
      • 0
      • 2

      Яахав дээ, боол байсан улсууд боол байгаагүй гэж л гүрдийж бна. Цэрэг, шорон зэрэгт хошногоныхоо хуниасыг тэнийтэл охуулсан банди нар би банди байгаагүй гээд л гүрдийдэг биз дэ. Тэрүүн шиг л юм байна, юунд эмзэглэсийн. Орхи цаашаа.

      Хариулах

    • Дандар

      (202.179.8.174) 2014-04-28 13:44
      • 1
      • 0

      Монголчууд оросыг эзэлж байгаагүй бол сайн л биз дээ. Энүүгээр бахархаад байх юм ер үгүй. Үнэндээ монголчууд очсон газраа уусаад л алга болж байсан юм биш үү. Иймэрхүү зүйлд эгдүүцээд байх утгагүй хэрэг.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.168) 2014-04-28 13:40
      • 0
      • 0

      МАНАЙХАН ЮУН ТҮҮХТЭЙ МАНАТАЙ БАЙНА Л ДАА ---geed baival manai tuuhchid arga yadah daa tuuhee bain bain olon hel deer hevluuleed baij bolnoo doo iim yaria garah burd ni ter ulsiih ni hel deer hevluuleed baij bolmoor

      Хариулах

    • Зочин

      (49.0.195.14) 2014-04-28 13:32
      • 0
      • 0

      Жингийн цуваа явж л байдаг юм Жингэр нохой хуцчил байдаг юм даа ккккк

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.13) 2014-04-28 13:29
      • 0
      • 1

      Оросууд юу гэж хуцаж солиорсон ч түүхийг өөрчилж чадахгүй

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.170) 2014-04-28 13:16
      • 0
      • 1

      ЖООХОН ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ БОЛООД УЛС НЬ ХӨГЖӨӨД ИРЭХЭЭРЭЭ ЗАХИАЛЖ ТҮҮХ ЗОХИОЛГОДОГ БОЛЖ. СОЛОНГОС ,ХЯТАД, ОРОС, ХАСАГУУДЫГ ХАР ДАА. МАНАЙХАН ЮУН ТҮҮХТЭЙ МАНАТАЙ БАЙНА Л ДАА. МАНАЙ ТҮҮХИЙН ХОЛБОГДОЛТОЙ ОЛОН ЗҮЙЛСИЙГ ХАВ ДАРЧИХААД ИЛ ГАРГАХГҮЙ Л БАЙГАА.

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.167) 2014-04-28 13:07
      • 0
      • 2

      Орос гэдэг үндэстэн 15 дугаар зуун хүртэл байхгүй, нэг л тосгон байсан болохоор тэгэж дүгнэлт хийхээс өөр яах ч билээ. Аугаа орос гэдэг ойлголтыг хөгжүүлэхийн тулд тэдэнд өөрсдөө агуу болсон гэж тайлбарлахын тулд Монголын түүхийг үгүйсгэх хэрэгтэй болж байна.

      Хариулах

    • Зочинunen

      (172.248.39.219) 2014-04-28 12:45
      • 0
      • 1

      tegbel kazakuud ter iran, afganuudiig , orosuudiig xujaa nariig ezlen turemgiilj baisan bol yaxaaraa mongoliig odoo xyrtel zanaj zuxeed baidag yum, odoo zalaruulaga xiij bid ta nariig ezlen tyremgiilj baigaagui ee geed zarlabal yasan yum be, xeregiin ezen kazakuud baisan bol ter afgandaa , irandaa orosuuddaa, xujaa nartaa unenee xeleech. tegexgui bol xoorxii muusain xazaruud xelmegdeed baina sh dee. tegeed ch busadiig ezlen turemgiilj, alj xaydax ni tiim saixan zuil bish shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.22) 2014-04-28 12:44
      • 0
      • 1

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.153) 2014-04-28 12:43
      • 0
      • 1

      Казахстанууд ч яахав манай өвөөг өөрсдийнхөө өвөө гээд л байгаа юм...Удахгүй бас нэг нууцлаг товчоо энэ тэрийг Оросоороо зохиолгуулаад гаргаад ирнэ биз....Харин урд айл л хэцүү дээ ээ ээ...Энэ хэдэн Өвөрмонгол ахан дүүсээ харж байгаа биз дэээ.Нүдэн дээр илт өөрчлөгдөөд байдаг...

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.153) 2014-04-28 12:41
      • 0
      • 1

      Oorosuud Ukraine s hoish oboo surgamj avch dee...Tuunees bus Tatar Mongoliin darlal gej dund surguulin surah bichigtee uzej baisan, Mongoliig oor yu yu gedeg bilee...

      Хариулах

    • Зочин

      (202.131.242.107) 2014-04-28 12:40
      • 0
      • 0

      yaahaw dee.hasguud gedeg chin iim l humuus shuu dee.1990 ond yaalaa bugd l zardhanaa dagaad zailsan,tendee ochood argaa baraad butsaj irsen hun hognuud sh dee

      Хариулах