П.Өнөрбат, Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл нар алтын төлөө барилдана

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 18:05 цагт
Мэдээний зураг,
Казакстан улсын нийслэл Астана хотод болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай 5 бөх дэвжээнд гарч барилдсанаас эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат, 96 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Тивийн аваргын тэмцээнээс П.Өнөрбат дөрөв дэх, Д.Хүдэрбулга гурав дахь медалиа авах нь тодорхой болжээ. Лондонгийн олимпод зодоглож байсан ОУХМ П.Өнөрбатын бэлтгэл тун сайн байгаа бол, Залуучуудын дэлхийн аварга Д.Хүдэрбулгад шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа тэмцээний өмнө мэдэгдэж байсан билээ. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд барилдаж буй ОУХМ Э.Нарангэрэлийн хувьд анхныхаа томоохон амжилтад хүрэхэд ердөө ганц л алхам дутуу байна. Манай гурван бөх медалийнхаа өнгийг хувиргах эсэхийг өнөөдөр орой 21.30  цагаас эхлэх шигшээ барилдаанууд тодорхойлох юм.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.