УИХ-ын гишүүн асан Д.Ганбат бидоноо тараасаар явна

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 18:49 цагт
Мэдээний зураг,

Олноо “Бидон Ганбаа” хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн асан Д.Ганбат Баянхонгор аймгийн алдарт эхчүүдэд бидон, оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж яваа аж.

Тэрбээр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст гэсэн зургаан суманд энэ сарын 5-10-ныг хүртэл ажиллах бөгөөд энэ үеэр 2016-2019 онд алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор шагнагдсан эхчүүдэд эрүүл мэндэд ээлтэй бидон тараах юм. 

УИХ-ын ээлжит сонгууль болоход  жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед улстөрчид тойргоо тойголж, нэр дэвших бэлтгэлээ хэдийнэ хангаж эхэлсэн. Д.Ганбат ч юугаар дутхав баянхонгорчууддаа бидоноо тарааж, сонгуулийн бэлтгэлээ базааж буй бололтой. Тэрбээр бидоноос гадна DOZ энтертайментийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзүүлж, үзэгчдээсээ Мустанг-5 мотоцикл болон 10 оюутны сургалтын тэтгэлгийн азтан шалгаруулж байгаа гэнэ. 

Дашдондогийн Ганбат-н зураг.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ч гэсэн Баянхонгорын алдарт эхчүүд бидонтой болсон байдаг. Тэдэнд нэгдүгээр одонтой бол 40 литр, хоёрдугаар одонтой бол 20 литр гэсэн ялгамжтай тарааж байсан юм. Ээжүүд ч хорт хавдар үүсгэгчгүй эрүүл мэндэд ээлтэй сав хэмээн ихэд бэлгэшээдэг гэнэ лээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (182.160.38.238) 2019-10-09 17:03
      • 0
      • 0

      ter bidonoos avahiimsan daa Sanalaa tegeed hend ch ugsun yahav dee

      Хариулах

    • 124563

      (49.0.137.6) 2019-10-09 15:35
      • 0
      • 0

      Яахав яахав хүнд хэрэгтэй юм тарааж л байг, хэнд сонгуулиа өгөх нь тухайн хүний л асуудал. Одоо бас өөр хүмүүс зөндөөн юм тараана. Хүнийг нь хар, тараасан юм бас хэрэгтэй хэрэггүй юм гэдгийг хар. Ганбаагийн бидон бол 50 жил болсон яах ч үгүй байхаа.

      Хариулах