Айлд муур ирэх ямар байдаг вэ?

Twitter Print
2020 оны 05-р сар 25-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Муур өөрөө "хасах" буюу "Yin" энергитэй амьтан учраас "нэмэх" буюу "Yang" энергитэй зүйлд татагддаг. Гэр орон энерги сайтай байна л гэсэн үг. Амар амгалан төлөв түвшин амьдралд муур урваж ирдэг, идээшиж дасдаг. Муур байгаа газрынхаа сөрөг энергийг далд түвшинд идэвхгүй цэвэрлэж байдаг амьтан. Өөрөөр хэлбэл эд юмс, хүн, гэр оронд орогнодог муу энерги муурнаас өөрөө дайждаг гэсэн үг. Байр орон зарагдахгүй байх шалтгаан далд түвшиндээ ямар нэгэн хоргодсон зүйл байгаатай холбоотой байх нь элбэг.

Харин муурны энерги түүнийг дайжуулдаг учраас үл хөдлөх хөрөнгө зуучилдаг /Агент/ хүмүүс муур, муурний симбол хэрэглэдэг. Мөн муур "Yin" энергитэй амьтны хувьд /илэрхийлж чадаагүй сэтгэл, хөдөлгөөн дутагдал, дутуу задарсан хүнс тэжээл гэх мэт/ энергийн бөөгнөрлөөс үүдэлтэй өвчин эмгэгийн үед эерэг нөлөө үзүүлдэг. жишээ нь даралт, хавдар, мэдрэлийн ядаргаа, стресс гэх мэтэд сайн. Тэдгээр өвчин эмгэгүүдийн байгаа газарт очиж хэвтэх гэх мэтээр зааж оношилдог, хөнгөрүүлдэг амьтан.

Муур хүн хүнтэйгээ харьцахтай ижил зиндааний харилцааг ойлгож үнэлж мэддэг амьтан учраас хүний өөрт нь гаргаж байгаа дорд харьцаа, муу сэтгэлийг нохойноос илүү мэдэрч дор нь хариу үйлдэл үзүүлдэг. Иймдээ муур муу санаатайгаараа дуудуулж явдаг.

Харин муурыг зохих ёсоор үнэлж хүндэтгэж харьцах юм бол аар саар юмыг чинь аргалж засаад явдаг жижигхэн ламтантай болсон л гэсэн үг.

Жич: Муур эго өндөртэй амьтан учраас муурыг бас хүчээр барьж байлгах боломжгүй, Тааваар нь байлгасан нь дээр, айж имээлгүй гэрт ороод ирж байгаа муурыг хооллож ундалж болно, зарим нь унтаж амарчихаад яваад өгчдөгч тал бий. Талархал нь заавал ирнэ. 

Пагмажавын Өнөржаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.