Төрсний дараах нурууны өвдөлт, түүний эмчилгээ

Twitter Print
2021 оны 12-р сар 10-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Төрсний дараах нурууны өвдөлт, түүний эмчилгээ

Төрсөн эхчүүдийн нурууны өвдөлт дараах шалтгаантай байж болдог. Үүнд:

1. Өөрөөрөө төрсөн эхчүүд

2. Төрөх явцад үүссэн оёдолтой эхчүүд (кесарево хагалгаа болон хярзангийн оёдол)

3. Нурууны архаг хэлбэрийн өвдөлттэй байж байгаад төрсөн эхчүүдэд тохиолдох байдлаар авч үзнэ.

Энэ үед илэрх зовиур нь:

1. Толгой өвдөх, эргэх

2. Хүзүү, сээр бүсэлхий нуруугаар чилэх

3. Унтаад сэрэхэд нойрмоглох

4. Нэг байрлалд байх үед чилж, бадайрч өвдөх

5. Гар, хөл дагаж бадайрч, өвдөх

6. Өтгөн хатах, хэвлий ууцаар хатгуулах зэрэг юм.

Төрсний дараа хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, тэврэх болон бусад төрлийн асаргаатай холбоотой үүссэн дээрх зовиурыг төрөлтийн хэлбэр, өвдөлтийн шалтгаанаас хамааруулан эмчилдэг.

Эдгээр эмчилгээ нь:

1. Булчин суллах тосон иллэг

2. Аарцаг ясны гажилт, нурууны муруйлт засах бариа засал

3. Физик эмчилгээ

4. Зүү төөнүүр зэрэг юм. Эдгээрийг төрөлтийн хэлбэрээс хамааруулан эхчүүдэд хийх ба хөхүүл үед эмийн хэрэглээ хоригддог учраас механик заслын аргуудаар эмчлэх нь хор нөлөө багатай, үр дүн сайтай байдаг.

Н.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.