Б.Догмид - Ганган Гочоо

Twitter Print
2022 оны 11-р сар 05-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

XX зууны эхэн үед Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд Таживын Гочоо хэмээх ганган эр амьдарч байжээ. Гочоо хол ойрд цуутай их ганган шаавай, хүний тэр болгон эдэлж өмсдөггүйг олж гоёж гооддог дэгжин чамин хүн байжээ.

Ер нь Гочоо хажуугаараа зөрсөн хүүхнүүдийн нүд сэтгэл булаасан сайхан эр байсан гэдэг. Мэргэн вангийн хошуу наадамд ирсэн хүмүүс дотор наргин цэнгэхээсээ гадна Таживын Гочоогийн гоёлыг үзэж нүд хужирлах гэж хол нутгаас зориуд зорьж ирсэн хүн цөөнгүй байдаг байлаа. 

Язгуур угсаа, зэрэг дэвгүй харц ард байж, хошуу ноёны өмсөөгүйг өмсөж өчүүхэн боол аймшиггүйгээр төрд тэрсэлж, хошуу хотлыг доромжлов хэмээн шалтаг заан түүнийг Мэргэн ван Ананд-Очир хэмээх харгис догшин ноён барьж авчээ. Тэгээд бүх л өмсч, эдэлж явсан өнгөтэй өөдтэй болгоныг хураан аваад хуучин муу сармай тэрлэг өмсгөн буцаасанд маргааш нь им тамгагүй бага насны сайвар хонгор морь уначихсан явахад нь хүмүүс “баян хүн бачтай гэж үнэн юм, нас тогтсон тохитой томоотой хүн байж найр наадмын газар нас бие гүйцсэн бүдүүн морь унахгүй ингэж маяглаж явахын хэрэг юун” хэмээн өөчилж, гоочилход нэг юм гадарладаг хашир хүн “наадах чинь адуу биш хулан байна шүү дээ” гэж хэлжээ.

Түүнээс гадна Гочоо өчигдрийн хураалгаснаасаа хавьгүй үнэтэй, цэнтэй дээл хувцсаар гоёод ихэс дээдэс хуран цугларсан асрын урдуур аймшиггүйгээр алхаж явсан гэдэг. Түүний өмссөн гучин хоёр сарьс, утсан угалзтай бээжин хийцийн наамал гутал, аюуш хадгаар доторлосон, оёос зүйдэлгүй луу хээтэй одтой торгон дээл, модгүй, соруул толгой нь үргэлж цул хаш чулуун гаанс, дээр нь өөрийнхөө нэрийг сийлэн цутгуулсан есөн алтан зоос /мэргэлдэг/ шүрэн тольттой, мөнгөөр бөгжилсөн дэлэм хэрийн суман ташуур, арван хоёр жилийг хөндий сийлбэрлэсэн алтан зүмбэртэй ган хэт хутга, хөлс тоосыг нь галд улайсган шатааж арилгадаг цул алтан товчтой цагаан пансан цамц, гутлын түрийд багтдаг цув тэргүүтнийг өмсч гоёдог байжээ.

Бас Гочоогийн эмээлийн хоёр дөрөө хольцгүй цалин цагаан мөнгө байсан бөгөөд дунд гарын алтан аягыг нь хүмүүс түүнээс гуйн авч зориуд ус хийн дамжуулан амсч байсан тухай домог байдаг. Тохсон эмээлийнх нь мод наалт зүйдэлгүй, ер бусын сайхан үнэртэй зандан модны ур үндсээр ухаж хийсэн байжээ.

Тамхины соёо, цохилуурын оосорт нь сахлын чимхүүр, шүдний чигжлүүр, хэлний хусуур, тагнайн татуур, хумсны хуурай, хуйхны маажуур, нүдний нухуур, чихний ухуур, хамрын сэтгүүр, тунгийн хутгуур, тангийн сав, хатигны дом, батганы шахуур зэрэг бас бус ариун цэврийн гучин хоёр саваагүй хэмээх хэрэгсэл байсан гэдэг.

Б.Догмид

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.3.207) 2022-03-23 02:09
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (98.208.45.243) 2014-04-25 01:51
      • 0
      • 0

      Bayr hurgei, manaihaan

      Хариулах