Д.Ховард багтаа эргэлзэж эхэллээ

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 13:49 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр болсон "Портлэнд Блзерс"-"Хьюстон Рокетс" багуудын тулаанд зочин баг 112:105-аар хожсон байна. Ингэснээр "Пуужингууд" талбай дээрээ хоёр дараалан ялагдаж хүнд байдалд орлоо. Өнөө жил онцгой амжилт гаргаж буй "Портлэнд"-ийг талбай дээр нь хожих бараг л боломжгүй даалгавар билээ. "Тоёота" спортын ордонд болсон цувралын хоёр дахь тоглолтонд зочин багаас Л.Олдриж 34 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан бол Д.Лиллард 18 оноо, 13 оновчтой дамжуулалт өгч шилдэг тоглолтоо гаргасан аж. Харин өнөө цагийн шилдэг төвийн тоглогч Д.Ховард 32 оноо, 14 самбар, Ж.Харден 18 оноо, С.Парсонс 15 оноо, П.Бэйверлэй 14 оноо, Т.Жонс 13 оноо авсан ч баг нь талбай дээрээ хоёр дахь ялагдлаа хүлээсэн байна.

Тоглогчийн хувиар хамгийн шилдэг нь гэж зүй ёсоор нэрлэгдэх Д.Ховардад хоёр дахь ялагдал хүнд цохилт болжээ. Учир нь арав дахь жилдээ тоглож буй түүнд аваргын бөгж л хамгийн чухал. Аварга болох зорилгоор "Лос Анжелес Лэйкерс"-ыг сонгосон ч эхний улиралдаа бүтэлгүйтсэн тэрээр дараа жил нь Хьюстон хотод газардсан. Ж.Харден, О.Ашик, Ж.Лин нартай "Рокетс" боломжийн гэрээ санал болгосон юм. Гэсэн ч гэрээ бол зөвхөн цаасан дээр бичигдсэн зүйл болох нь өнөөдөр батлагдаж Д.Ховард багаа солих шийдвэрийг энэ зун гаргаж магадгүй. Үүний учир нь мэдээж талбай дээрээ хоёр дараалан хожигдож плей-оффын эхний шатнаас баг нь хасагдах аюулд хүрч ирлээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.