П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 28-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хот дахь оффист нь нэгжлэг хийжээ. 

Энэ сарын эхээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын хаягдлаас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өөрийн гарын хүн болох П.Цагаантайгаа нийлэн жилдээ хэдэн тэрбумаар нь идэж байгаа” хэмээсэн байдаг. Гэвч, тус компани Н.Алтанхуягийг нэр төрд нь халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд  өгч буйгаа мэдэгдэж байсан удаатай.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.