
"ХОНОСОН УУЦ ХОДООДНЫ ДАЙСАН!" гээд байхад зарим нэг маань "монголчууд дээр үеэсээ л ууц шүүсээ тавиад олон арван жил болсон, үүнийг идэж уугаад, хоносон хоол идээд хорт хавдар тусдаг бол бидний аав ээж, ѳвѳѳ эмээ, ѳвѳг дээдэс бүгд энэ ѳвчинѳѳр үхэх байсан, харин эсрэгээрээ урт наслаж, насны эцэст хаван, нарийн гэдэг хоёр ѳвчнѳѳр бурхандаа буцдаг байсан" гэж доор бичжээ. Ийм бодолтой өөр хүмүүс байгаа тул нотолгоонд суурилсан тоон хэлээр мэдээлэл өгье.
Хоносон ууц уу, чанасан мах уу, юу ч байлаа тэр хоносон хоол гэдгээр ойлгоорой, ходоодонд аюултай!
Өнөөдөр монголчууд дэлхийд хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж явна. Тэр дотроо ходоодны хорт хавдрын нас баралтаар 100 000 хүн амд 27.71 тохиолдлоор Монгол улс 19.60 тохиолдол байгаа хятадуудыг хол түрүүлчээд явж байна.
Элэгний хорт хавдрын нас баралтаар бол 100 000 хүн амд 85.05 тохиолдлоор Монгол улс бусад бүх улс оронг мөн хол түрүүлчээд явж байна.
Улс үндэстнээрээ ийм эмгэнэлтэй байдалд байна гэдэг бол улс үндэстнээрээ хийдэг нэг буруу дадал зуршил нэгэн эрсдэлт хүчин зүйл болж байна гэж үзэхээс өөр аргагүй. Тэрний нэг нь зохион байгуулалттай бүгд жилд нэг удаа хоносон ууц, мах иддэг явдал гэж үзэж байна. Халуун цайнд хийгээд иддэг. Ихэнх нь жилийн турш ингэж иддэг дадал зуршилтай байдаг.
Дээр хэлсэнчлэн урт насалж байснаа "нарийн" гэдгээр бурхан болдог гэжээ. Нарийнтана гэдэг бол мөн монголчуудын хоол хүнс, дадал зуршилтай салшгүй холбоотой улаан хоолойн хорт хавдар юм.
Нийт хорт хавдрын тохиолдлыг жилд хувааж үзвэл Монголд өдөр бүр 16 хүн шинээр өвдөж 10 хүн амь насаа алдаж байна. Ийм бодит эмгэнэлт байдлыг хэлэхээр хариуцсан төр засгийн төлөөлөл хүртэл "та битгий монголчуудыг худлаа хавдарт живүүлээд бай" гэнэ. Хэний эрх ашгийн төлөө, ямар бодлого зориуд явуулаад байна?!
Хавдрын тохиолдол, нас баралт өндөр улс орон болгон бие даасан Хорт хавдрын эсрэг үндэсний хөтөлбөртэй байдаг. Тэрийг нь ч хүчингүй болгож Халдварт бус өвчинтэй тэмцэх хөтөлбөр дотор нэг бүлэг болгоод оруулчихсан явдалтай санал нийлэхгүй байна. Бид бүхэн харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, мэдсэн ч мэдээгүй мэт хэдий болтол явах вэ?
Эмч Л.Баярсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.10.94) 2014-04-25 13:26ийм зүйл дээр дээрх шийдвэр гарвал ардчилсан нам бус дарангуйлагч нам болох биз
Хариулах