УИХ-ын чуулганы танхимд барьсан гэнэтийн бэлэг

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 12:32 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд гишүүдэд зориулж нэгэн гэнэтийн бэлэг барив. Дандаа л хууль дүрэм, ажил хэрэг ярьдаг, хөгжөөн наргиан гэхээсээ илүү хэрүүл тэмцэл өрнөдөг УИХ-ын чуулганы танхимд гишүүн болгоны ширээн дээр байрлуулан тавьсан хөлбөмбөгийн алаг бөмбөг үнэхээр сонихон байлаа. Энэ нь тун удахгүй болох “Бразил – 2014” ДАШТ-ийн “Бразука” бөмбөг бөгөөд нэг бүрийн үнэ нь 160 ам.доллар гэнэ.

Энэ нь Монголын хөлбөмбөгийн холбооноос гишүүдэд өгсөн бэлэг аж. Бэлэгийг УИХ-ын Тамгын газрын зөвшөөрөлтэйгөөр урд шөнө байрлуулжээ.

Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд “Бидний ширээн дээр байгаа хөлбөмбөгийн бөмбөг бол эв нэгдлийн бөмбөг. Энэ бөмбөг ирэх 6-р сард Бразил улсад болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг. Дэлхийн мянга, мянган хүний шүтээн болсон тамирчид энэ бөмбөгөөр тоглоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хүн төрөлхтний хүсэн хүлээдэг наадам" гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад  хөлбөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж, энэ спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо өссөөр байгаа.  Хөгжөөн дэмжигчид ч олон болсон нь өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээнүүдийн үеэр болсон зохион байгуулалттай арга хэмжээнүүдээс харагдсан билээ.

Ирэх 5-р сарын эхээр Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт болох Азийн клубийн хэсгийн тоглолт Монгол улсад зохиогдох бөгөөд энэхүү тоглолтонд "Эрчим" баг эх орноо төлөөлөн оролцоно. Тиймээс гишүүдэд гурван хоногийн турш зохиогдох энэхүү тоглолтын урилгыг бөмбөгийн хамт хүргүүлсэн нь энэ юм байна. 

Энэхүү сонин содон үйл явдал хууль тогтоодог УИХ-ын гишүүдийн хувьд баярламаар, бас урмыг нь сэргээсэн үйл явдал болсон нь дамжиггүй. 


 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.