Генерал цол 75 нас хүрэв

Twitter Print
2019 оны 04-р сар 26-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад анх БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор 11 хүнд генерал цол олгож байжээ. Үүнээс хойш Монгол цэргийн түүхэнд 170 гаруй генерал төрснөөс 90 гаруй нь амьд сэрүүн байна.

Анхны тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдин, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Далдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 9 хүнд хошууч генерал цол олгож байсан түүхтэй.

Жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

Генералуудад хүндэтгэл үзүүлэх энэхүү өдрийг угтаж  Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хүчний байгууллага хамтран өнөөдөр /2018.04.26/ үе үеийн генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Монгол улсад генерал цол олгож эхэлсэн 1944 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 180 генерал төрөн гарсан. Өдгөө 99 генерал цолтон амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Нийт генералуудын зургаа нь Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар болсон бол гавьяат цолтон 10, эрдмийн цол зэрэгтэй 37, төрийн өндөр албан тушаалд ажилласан 10 генерал байдаг аж.

Уг ажлыг “Монгол Генерал төв”-ийн үүсгэн байгуулагч Хошууч генерал С.Баасанхүү анх санаачилжээ.

Хамгийн отгон салбар болох ОБЕГ-аас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, Э.Цэрэндорж, Д.Лхагвасүрэн, Г.Махбариад,О.Отгонжаргал, П.Сүндэв, П.Даш, Л.Гарамжил, О.Үржин,Т.Бадрал, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдэстнүүд төрөн гарчээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.