Аваргууд цувралыг 2:0 болголоо

2014 оны 04-р сар 24-нд 10:44 цагт
Мэдээний зураг,
NBA-ийн плей-оффын эхний шат үргэлжилж байна. Өнөөдөр гурван тоглолт болсноос “Майами Хит”-“Шарлотте Бобкетс”-ыг 101:97-гоор хожсон бол “Даллас Маверикс”-“Сан Антонио Сперс”-ын 113:92-оор буулган авлаа. Өнгөрсөн улиралд аваргын төлөө тоглож багийнхаа түүхэнд гурав дахь цомоо хүртсэн “Майами Хит” талбай дээрээ хоёр дахь хожлоо авсан нь энэ байлаа. “Американ Эйрлэнс” ордонд болсон өнөөдрийн тоглолтонд зочин багаас М.Кидд 22 оноо, 10 самбар, А.Жэфферсон 18 оноо, 13 самбар, К.Уолкер 16 оноо, Ж.Хэндерсон 15 оноо авсан аж. Харин талбайн эздээс Л.Жеймс 32 оноо, К.Бош 20 оноо, Д.Уэйд 15, М.Чалмерс 11 оноогоо багтаа тус болж плей-оффын хоёр дахь хожлоо байгууллаа.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.