Энэ жилийн хаврын өдөр, шөнийн урт тэнцэх цаг хугацаа 3-р сарын 20-21-нд шилжих шөнө тохионо

Twitter Print
2022 оны 02-р сар 08-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн хаврын өдөр, шөнийн урт тэнцэх цаг хугацаа 3-р сарын 20-21-нд шилжих шөнө тохиохоор байна.

Өөрөөр хэлбэл 3-р сарын 21-нд өдөр шөнө тэнцэж, 22-ны өдрөөс өдрийн үргэлжлэх хугацаа хором хормоор нэмэгдэнэ гэсэн үг юм.

Жил бүрийн Spring Solistice буюу өдөр шөнө тэнцэх өдрүүдийн орчимд бөмбөрцгийн хойд хагаст агаарын урсгал илүү идэвхитэй хөдөлгөөнд орж Төв Ази, Монгол орны нутгаар ахиу цас орох, хүчтэй шуурах үзэгдэл ажиглагддаг билээ.

Иймд 3-р сарын 18-22-ны орчимд салхи шуурга  ихтэй байх магадлал өндөр байна.

3-р сарын 28-ны шөнө нарны аймгийн Сугар, Ангараг, Санчир гэсэн 3 гариг болон 25-ны сар тэнгэрийн нэг орон зайд тун ойролцоо үзэгдэх ховорхон агшин тохиох ажээ.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.