
Аавстралийн Перт хотод төвлөрсөн эрлийн ажиллагааны төвөөс мэдээлсэнээр, Баруун Австрали мужийн Огаст хотоос 10 километр зайтай тэнгисийн усанд хөвж байсан зүйл сураггүй болсон 370 дугаар нислэгтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Австралийн хэт гүн усанд шумбах чадвартай Bluefin-21 аппаратаар өнгөрсөн хугацаанд арван удаа эрэл хайгуул хийсэн боловч тодорхой үр дүн гараагүй, одоо Энэтхэгийн далайн заагдсан бүсийн 80 хувийг самнаж дуусаад байгаа аж. Энэ бүх эрлийн дүнд 227 зорчигч багийн 12 гишүүний хамт сураггүй болсон Malaysia Airlines компанийн Boeing 777-200 онгоц эх газарт унасан, эсвэл хулгайлагдсан байж болох хувилбаруудыг Австралийн засгийн газар үгүйсгэхгүй байгаа бөгөөд байж болох бүх ул сэжүүрээр эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх аж.
Л. Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(175.144.167.46) 2014-06-05 00:31wasd yupp try
Хариулах