
Монголын Хөл бөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн боловсролын бүтэц зохион байгуулалтын зөв тогтолцоог бий болгож, ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой "Атлетик карьер" хөтөлбөрийн хоёр дахь ангийн хичээл 11-р сарын 09-өөс эхлэн явагдана.
МУБИС-ийн БТС-ийн "Атлетик Карьер" сургалтаар АХБХ-ны зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэхтэй холбогдуулан хөтөлбөрийг улам сайжруулах үүднээс бүрдсэн баг өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад тус багийг ахлан ажиллаж буй МУБИС-ийн БТС-ийн захирал Г.Энхсайхан болон МХБХ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн захирал С.Монголжингоо, МУБИС-ийн БТС-ийн профессор Л.Уртнасан, АХБХ-ны А ангилалтай дасгалжуулагч Э.Ганзориг, МУБИС-ийн БТС-ийн багш Д.Анхбаяр нар оролцлоо.
"Атлетик Карьер" хөтөлбөрийн энэ удаагийн ангиас эхлэн тусгайлан бэлдсэн албан ёсны сурах бичгийг ашиглана. Сурах бичгийг албан урьдчилсан байдлаар боловсруулаад дууссан бөгөөд тун удахгүй суралцагчдын гар дээр очих юм.
Эх сурвалж: МХБХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.