Японд 2-оос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 26-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Японы Хүүхдийн өвчин судлалын холбооноос 2-оос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь хүүхдэд амьсгалын замын хүндрэл үүсгэж, хахах эрсдлийг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулжээ.

Коронавирусын халдварын тархалт буурсантай холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ даваа гарагт Токио хот болон бусад бүс нутгуудад тогтоосон онц байдлын дэглэмээ цуцалсан билээ. Коронавирусын халдвар тархахаас сэргийлж дэлхий даяар эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байгаа ч Японы мэргэжилтнүүд амны хаалт нь 2-оос доош насны хүүхдүүдэд аюултай болохыг анхааруулжээ. Японы Хүүхдийн өвчин судлалын холбооноос гаргасан зөвлөмжинд, "Бага насны хүүхдүүдийн амьсгалын зам нарийн байдаг учраас бага насны хүүхдүүдэд амны хаалт зүүлгэх нь амьсгалахад нь хүндрэл үүсгэнэ. Энэ нь цаашлаад зүрхэнд нь ачаалал үүсгэдэг. Тийм учраас 2-оос доош насны хүүхдэд амны хаалт зүүхээ зогсооё." хэмээн бичжээ.

Түүнчлэн амны хаалт зүүснээр хүүхэд нарших эрсдэл нэмэгддэг аж. Коронавирусын халдвар хүүхдүүдэд хөнгөн байдлаар илэрч байгаа, халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь коронавирусын халдварыг гэр бүлийн гишүүдээсээ авсан болохыг Японы мэргэжилтнүүд онцолжээ. АНУ-ын Өвчний хяналтын төв болон Америкийн Хүүхдийн өвчин судлалын академи 2-оос доош насны хүүхдийн нүүр болон амыг даавуугаар хаахгүй байхыг зөвлөдөг байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.