Идэх гэж буй хоолондоо зохицуулан дарсаа сонго

Twitter Print
2021 оны 03-р сар 25-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Та өөрийн идэх гэж буй хоолтойгоо ямар дарс тохирох болоо гэж толгойгоо гашилгаж байсан уу?

ӨӨРТӨӨ ТААЛАГДДАГ ДАРСАА СОНГО

Энэ нь магадгүй хэт энгийн санагдах байх гэхдээ юун түрүүнд хүн бүхэн өөр өөр амтлах мэдрэмжтэйг санах хэрэгтэй. Тийм учраас ерөнхий зүйлсийг хойш тавин илүү зоригтой байх нь таны өөрийн амтыг олоход илүү тустай байж болно, бас илүү зугаатай. Хэрвээ та хагас чихэрлэг Zinfandel соортын ягаан дарстай стейкээ идмээр байвал, идээд үз. Таамаглашгүй зохицлоор төсөөлөөгүй сайхан амтаа олохыг үгүйсгэх боломжгүй юм.

ӨӨРИЙН АМТЛАХ МЭДРЭМЖДЭЭ ИТГЭ

Генийн удамшлаас хамааран бидний хэл болон тагнайд байрших амт хүлээн авагч нь хүн бүрт өөр байдаг. Тийм учраас өөрийн амтлах мэдрэмждээ итгэх хэрэгтэй. Хэрвээ таны туршсан хоол ба дарсны комбо танд таалагдаагүй бол дахиж битгий тухайн дарс болон хоолыг хамтад нь хэрэглэ, дахиад өөр хослолыг туршиж үз. Ямар ч дарсны мэргэжилтэн, ямар ч мэргэжлийн тогооч таны өөрийн амтыг тань шиг тодорхойлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

ӨӨР ХООЛНУУД НЬ ТАНЫ ДАРСНЫ АМТАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ЯЛГАЖ ОЙЛГО

Та өөрийгөө дөнгөж шүдээ угаасныхаа дараа жүржийн шүүс ууж байна гэж төсөөл. Илүү чимчгэнэсэн, исгэлэн байх болов уу? Яагаад? Жүржийн шүүс бол жүржийн шүүс хэвээрээ юу ч өөрчлөгдөөгүй, харин шүдний оо нь таны амт хүлээн авах мэдрэмжийг өөрчилсөнд бүх учир бий. Үүнтэй ижил зүйл бол та хоолноосоо давс, өөх тос зэрэг зүйлсийг амталснаар таны амтлах мэдрэмж дарсыг өөрөөр хүлээн авдаг байна.

ИДЭХ ГЭЖ БУЙ ХООЛНЫХОО ОНЦЛОГИЙГ МЭДЭХ

Дарс болон хоолны зохицлыг бүрдүүлэхэд бас нэгэн чухал зүйл нь хоолныхоо орц болон онцлогийг мэдэж байх. Хэрвээ таны сонголт давслаг, өөх тос ихтэй стейк эсвэл хүнд улаан махан хоол бол исгэлэн таннин өндөртэй дарс сонгох нь зүйтэй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.