Амьдрал хүүрнэх торгон мөч

Twitter Print
2015 оны 11-р сар 24-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Гэрэл зургийн сурвалжлагчдын дотроос дэлхий дахинд нэр нь дуурсагдах хэдэн эрхэм байдаг. Тэдний нэгд зүй ёсоор багтах  Бразилийн гэрэл зурагчин Себастьяно Сальгадогийн бүтээсэн “ертөнц” гайхамшигтай өвөрмөц. Тэрээр TED2013-т ярилцлага өгөхдөө дэлхий дахиныг хэрэн хэсэж олон жилийн турш аялахдаа үхэлд хүргэж ч болох олон удаагийн адал явдалтай учирч байснаа дурсчээ. Энэ бүхний эцэст эрүүл мэндээр доройтсон хэдий ч тэрээр бууж өгсөнгүй хамгийн сүүлийн томоохон нэгэн төсөл барьж авсан байна. Энэ төсөл нь энгийн ахуй амьдрал харуулсан хүүрнэл байх аж.  

Энэ бол "миний эх дэлхийдээ хүргэх дурлалын захидал" хэмээн онцолсон уг төсөлд тэрээр найман жил зарцуулсан бөгөөд даян дэлхийгээр аялан явахдаа байгаль, амьтаны ертөнц, хүн гэсэн гол сэдэвт анхаарал хандуулжээ. Түүний нөр их хөдөлмөр бүтээлийн үр шим болсон хар, цагаан хөрөг зургууд одоо хоёр боть цомог болсон бөгөөд Японы архитектор Тадао Андогийн урласан модон тавиур дээр тавьсан уг цомгоо тэрээр 9,000 ам.доллароор үнэлж байгаа бол ердийн хатуу хавтастай цомгийг нь 69.99 доллароор авч болох аж.

Тэрээр мөн өөрийн хүү Сальгадо Вим Вендерсэй хамт үзэсгэлэнгээ дэлхий дахинд толилуулсан байна. Түүний энэ өвөрмөц ертөнцийг одоо сонирхоё!

Aнтрактидад авсан мөсөн уул. Гайхамшигтай энэ уулын орой дээр сүндэрлэх цайзыг байгаль эх, салхины хамт өөрөө урласан аж. (2005)

Бразилийн Мато Гроссо мужийн Пуиланга нуурт Ваура омгийн индианчууд загасчилж байгаа нь (2005)

Уруулаа уран гоё харагдуулахын тулд том таваг зүүдэг заншилтай Этиопийн Мурси болон Сурма омгийн бүсгүйчүүдийн сүүлчийн гоёо. Энэ жигтэй заншил хэрхэн хөгжиж, яагаад тасалдсан нь тодорхойгүй ч олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд илүү том таваг уруулдаа зүүдэг байна. (2007)

Баруун Суматрийн Сиберут аралд оршин суудаг Ментавай омгийн удирдагч Теуреум. Бөө удганууд түүнд Саго хийх шүүлтүүр бэлтгэж байгаа нь (2008)

Бразилийн Товари Япай дахь Зуи тосгоны бүсгүйчүүд (2009)

Ээжээ, хараа! Гаргүй юм байна! Salgado энэ зургийг Антарктидын Өмнөд Сэндвич арлуудын Заводовский болон Высокый мөсөн уулуудын завсар авчээ. (2009)

Америкийн унаган төрх, Наважо. Сэтгэл сэргээж, уужим амьсгал өгөх энэ зургийг Колорадо болон Бага Колорадо голын эх, Аризона муж улсын Grand Canyon National Park хавцлаас авчээ. (2010)

 

Бутанд шурган орох заан дээр туссан гэрэл. Kafue National Park, Zambia. (2010)

Хойд туйл, Сибирийн Яамаль ольтрогийн гүнд амьдарадаг Ненец үндэстэн.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.