Сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга нөгөөдөр эхэлнэ

Twitter Print
2019 оны 10-р сар 28-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019/10/31-2019/11/04-ны өдөр БНХАУ-ын Шиамень хотод зохион байгуулагдана.

Манай багийн хувьд Тайвань Улсын Кинмень хотод өнгөрөгч 4 сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар Дэлхийн аваргад Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Манай баг О. Энхбаатар, Ч. Ихбаяр, М. Өлзий-Орших, А. Ананд нарын бүрэлдэхүүнтэй дасгалжуулагч С. Тулгын удирдлага дор оролцоно.

О. Энхбаатарын Оюутны Дэлхийн аваргад оролцож болох сүүлийн нас нь бол Г.Ган-Эрдэнэ сагсан бөмбөгийн чиглэлээр АНУ-ыг зорих болсон тул энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. Манай баг С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон. Монголын баг 2016 оны Дэлхийн аваргын мөнгө, 2017 оны аварга, 2018 онд шилдэг 8 /U18 насны баг оролцсон/ гэсэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.