БНСУ-аас транзит нислэгээр ирсэн таван сэжигтэй тохиолдол бүхий хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 19:01 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ыг зорьсон тусгай үүргийн транзит нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 17:48 цагт газардаж 257 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,

  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,

  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,

  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,

  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ удаагийн нислэгээр таван сэжигтэй тохиолдол бүхий хүн ирснийг онгоцны хойд хаалгаар буулгаж ХӨСҮТ-д тусгаарлах юм. Шинж тэмдэг илрээгүй иргэдийг “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана. 

Эх сурвалж: МХЕГ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.