ОХУ 90 жил хүлээсэн алтан медалиа хураалгах уу

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 16:52 цагт
Мэдээний зураг,
 

Сочигийн Олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин 17 настай А.Сотникова алтан медаль хүртсэн. Энэ нь Оросын ард түмний 90 жил хүлээсэн алтан медаль байсан билээ. Гэтэл БНСУ-ын Уран гулгалтын холбоо Олон улсын уран гулгалтын холбоонд эсэргүүцэл илэрхийлж, давж заалджээ. Тэд өөрийн орны тамирчин Ким Юу На-г "аварга болох эрхтэй, хоёр үзүүлбэр дээрээ ямар ч алдаа гаргаагүй. Харин А.Сотникова чөлөөт үзүүлбэр дээрээ алдаа гаргасан. Үүнийг шүүгч нар анзаараагүй мэт өнгөрсөн" гэж дурдсан байна.

Үүний хариуд нь ОХУ-ын нэрт дасгалжуулагч Т.Тарасова “Итар Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Аделина маш сайн гулгасан. Нэг харайлтаа гүйцэтгэх үеэр зүүн хөл нь тэнцвэр алдсан. Шүүгчид үүнд нь 0.9 балл хассан. Гэхдээ тэр хоёрлосон акселиас гуравласан тулупийг маш сайн гүйцэтгэсэн. Ким Юу На ийм хүндрэлтэй элемент хийгээгүй” гэсэн аж.

БНСУ-ын гаргасан энэхүү эсэргүүцэлд Олон улсын холбоо, Спортын арбитрийн шүүх "энэ асуудлыг гурван долоо хоногийн дараа эцэслэн шийдвэрлэнэ" гэж мэдэгджээ.

ОХУ-ын уран гулгагчид Олимпийн наадамд тогтмол өндөр амжилт үзүүлдэг ч эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж үзээгүй байсан. Харин нутаг дээрээ болсон наадамд 90 жилийн түүхэнд анхны алтан медалиа хүртсэн нь энэ юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.