Эндо аваргуудтай бэлтгэл хийлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 16:33 цагт
Мэдээний зураг,
 

Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ “од” Эндо их аварга Хакухо, Харумафүжи нартай бэлтгэл хийлээ. Тойргийн барилдааны үеэр манай хоёр аварга Эндотой тусгайлан бэлтгэл хийсэн талаар Огүра ояката нь хэлэхдээ “Ёкозүнатай бэлтгэл хийнэ гэдэг аваргагүй дэвжээний бөхөд том боломж. Харумафүжид ноолуулаад уурлах, гутрах биш харин баярлах хэрэгтэй. Харумафүжитэй бэлтгэл хийсэн Тэрүнофүжи, Таканоива хоёр өнгөрсөн башёд сайн барилдсан. Эндо ч гэсэн бөхийн эрдмийг сайн сурах нь чухал” гэжээ. Залуу бөх Эндо гуравдугаар сарын башёд том цолтой бөхчүүдтэй сайн барилдаж чадаагүй. Энэ нь түүний жин нэмээгүйтэй холбоотой гэнэ. Иймд багш нь хүчний дасгал их хийлгэж, одоо Эндо 150 кг жинтэй болоод байгаа аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.