Аминд хүрэх дөхсөн Алт хайран

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 15:04 цагт
Мэдээний зураг,
 

Энэтхэгийн эмч нар нэгэн өвчтөний гэдсийг хагалан нээж үзээд мэл гайхаж цэл хөхөрчээ.

Учир нь өвчтөний гэдсэнд асар их “эд хөрөнгө” байсан аж. 12 алтан гулдмай гэдэг Энэтхэгт бол хэмжээлшгүй их хөрөнгө. Мэдээж энэ их алтыг гаалийн шалгалтаас нууж хил дамнан нэвтрүүлэх гэсэн оролдлого гэдгийг цагдаагийн газраас мэдэгдсэн байна. 

Тэдгээр гулдмай тус бүр 33 грамм жин татаж байсан тухай өвчтөнд хагалгаа хийсэн Нью-Дели хотын нэгэн эмнэлгийн мэс заслын эмч Рамачандран (CS Ramachandran) өгүүлсэн бөгөөд 63 настай нөгөө өвчтөн гэдэс нь тэсвэрлэшгүй өвдөж, дотор нь муухай оргиж байсан учир хагалгаа хийх болсон, тэрээр өөрөө хуванцар савны бөглөө санамсаргүй залгисан гэж хэлсэн аж.  Эмч нар түүний рентген зургийг авч харахад гадны биет бүдүүн гэдсэнд нь түгжирсэн байсан учир хагалгаа хийхээс өөр аргагүй байжээ.  Хагалгааны дараа эмч нар харин өөрсдийн “олзоо” цагдаагийн газар шууд хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн газар ч хэргийн учир юу байгааг мэдэж байсан бөгөөд хаанаас тээврлэж, хаана хүрэхийг ч мэддэг байна. Энэтхэг улсын алтны зах зээл дэлхийн хэмжээнд Хятадын дараа ордог өргөн хэрэглээтэй. 2013 онд гэхэд алтан гулдмай хэлбэрээр хийсэн хөрөнгө оруулалт 16% өссөн байна. Энэтхэгт импортоор оруулж байгаа алтанд арван хувийн татвар ногдуулдаг ажээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.