Төрийн албан хаагчид сүлд дуутай болжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Төрийн албан хаагчид өөрсдийн гэсэн сүлд дуутай болжээ.

Сүлд дуутай болох санаачилгыг Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг 2016 онд гаргаж, МУСГЗ Д.Дашдондовт төрийн албанд зориулж дууны шүлэг бичих хүсэлт тавьж байжээ.

Түүний хүсэлтийн дагуу СГЗ Д.Дашдондов “Төрийн түшмэл эрдэнэ” дууныхаа шүлгийг бичиж, аяыг МУУГЗ Б.Бямбабаяр хийж, МУГЖ Ц.Түвшинтөгс дуулсан байна. Энэ сарын 12-нд болсон “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форумын үеэр Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэлийн салхийг сэвэлзүүлсэн сайхан дуутай боллоо” хэмээн онцолсон аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.