
1962 оны 1-р сар Хорватын Дубровник хотод галт тэрэг замаас гарсан осол болжээ. Галт тэрэг замаасаа гарсны улмаас гүүр нурж голын усруу галт тэрэг унахад 17 хүний амь эрсэдсэн. Прано Серакын хөл хугарсан ч гэмтэл хүнд биш байв.
1963 онд болсон Загреб-Рижека нисэх онгоцны осол, DC-8 онгоц газраас хөөрөх мөчдөө их бие нь гэмтэж хаалга нь тасарч унахад хаалгаар хаягдсан хүн нь Серак байв. Онгоц газарт унан дэлбэрэхэд 19 хүн амиа алджээ. Агаарын даралтын зөрүүгээс онгоцноос шидэгдэн, хадлангийн талбайн овоолсон бухал дээр унаж амьд гарсан ганц хүн Прано Серак байв.
1966 он, автобусны осол. Голд унасан автобусанд явсан 4 хүн живж нас барсан бөгөөд энэ ослоос амжилттай зугатсан хүн Серак байв. Ямар ч гэмтэл аваагүй.
1970, автомашины түлшний савны галын дэлбэрэлт. Машинаа асах үедээ гэнэт дэлбэрэлт болж, бүрмөсөн шатахаас хэдхэн секундын өмнө зугатан амь гарсан хүн бол Серак байжээ.
1973 онд автомашины хөдөлгүүрт гарсан галын ослоос хоёр дахиа зугатан гарч амьд үлдсэн.
1995 оны Загреб, зам тээврийн осолд өртсөн автобуснаас нэг хүн амьд үлдсэн нь Прано Серак байсан.
1996 онд харанхуй шөнө уулын замаар явж байхдаа хамгаалалтын хашлага руу шахсан ачааны машинаас зайлсхийж яваад осолдсон. Машин 90 метрийн хадан цохионоос унаж дэлбэрсэн. Гэхдээ жолооч машины цонхоор шидэгдэн унахдаа модны мөчирт гогодон амьд үлдсэн хүн Серак байв.
2005 онд тав дахь хуримын ойд зориулж худалдаж авсан сугалааны тасалбар нь $ 600,000, $ 1,46 саяыг хожсон.
2004 онд Смитийн нарийн боовны компанийн Доритос нарийн боовны нүүр царай болж рекламд сонгогдсон боловч Австрали руу холын аялал хийхээс эмээж татгалзсан хэргээрээ алдартай болсон нэгэн.
Сугалаанд хожсон бүх мөнгөө ах дүү хүүхэд найз нөхөддөө тэнцүүхэн хуваан өгсөн энэ гайхамшигт адал явдалт эр 88 насандаа мөнх бусыг үзжээ
Тэрээр нас барахаасаа өмнө сүүлчийн эхнэртэйгээ хуримлаж, хуримынхаа бэлгэнд лотто бөглөсөн тасалбараа өгсөн бөгөөд асар их мөнгө хожсон байна.
Хорват улсын иргэн хөгжмийн багш мэргэжилтэй Серак зугаацан явах тоолондоо осолд орж, амьд үлдсэн хамгийн азтай эр байжээ.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.