Хүүхэд яагаад, юунаас айдаг вэ

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд танил биш, урьд сонсоогүй, хараагүй, мэдэхгүй зүйлээсээ ихэвчлэн айдаг.

Айж, түгших нь өөрт нь аюултай, тодорхой биш нөхцөлд үзүүлж буй төрөлхийн хариу урвал боловч, үүнийгээ таньж даван туулахад нь эцэг эхийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэд санаа зоволт, айдсаа хэрхэн даван туулж, зохицуулж сурснаасаа сэтгэлзүй нь эрүүл өсдөг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэд нэг бүрээ сайн сонсож тэдний үйл хөдлөл, үг бүхнийг ажиглаж шантралгүй тайлбарлан таниулагч байх зайлшгүй шаардлагатай.

Бид багадаа нүглээс, хадны мангаагаас их айдаг байж билээ.  Хүүхдүүд:

 2-4 настнууд

- Хөтөвч, суултуур

- Харанхуй, сүүдэр

- Ганцаараа унтах

- Чанга чимээ

- Цэцэрлэгт үлдэх

- Сүнс, мангас

- Танихгүй хүнд өгч явуулах

5-7 настнууд

- Харанхуй

- Гал

- Найзгүй үлдэх

- Эмч болон тариа

- Амьтан болон шавж

- Гэрийн даалгавар

- Шинэ сургууль, багш

- Шүдний хорхой

- Аав ээждээ тоогдохгүй байх

8-11 настнууд

- Муу хүмүүс болон сүнс

- Гэртээ ганцаар үлдэх

- Хэн нэгэн үхэх

- Өвдөлт мэдрэх

- Сургууль дээрээ алдаа гаргах

- Найзууддаа гадуурхагдах

- Шинэ сорилт хийхээс

12-15 насныхан

- Олны өмнө гарах

- Сургууль дээрээ болон спортын тэмцээн багийн үйл ажиллагааны үеэр алдаа гаргах

- Гадна төрх хэрхэн харагдаж байгаад

- Хүчирхийлэлд өртөх

- Хэн нэгнээс тусламж хүсэх

- Ганцаардах

- Бусдаас ялгаатай байхаас

16-18 насныхан

- Гэрийхэнтэй үл ойлголцох

- Сурлагын амжилт нэхэхээс

- Хайр дурлалд бүтэлгүйтэх

- Амьдралын зорилгоо тодорхойлох

- Авьяасгүй байхаас

Эдгээр онцлогуудыг сайн анзаараад хүүхэдтэйгээ аль болох багаас нь нээлттэй байх, сайн сонсогч нь болох, болохгүйг бага хэлэх, ойлгомжгүй зүйлийг үл шаардах, тодорхой биш зүйлээр айлгаж сүрдүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хэт өндөр шаардлагатай, хатуу, алдаа гаргахыг нь хүлээн зөвшөөрдөггүй гэр бүлээс хамгийн их шалтаг тоочигч төрдөг.

Г. Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.