
Зарим хүмүүс гэртээ байхдаа уйдаж эсвэл их стрессдсэн үедээ стрессээ тайлах гэж хоол иддэг зуршилтай болчихсон байдаг. Энэ муу зуршлаа засаж жин хасаж эхлэхийн тулд доорх алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.
- Өлсөх юм бол улаан лооль, өргөст хэмх, лууван хүссэн хэмжээгээрээ идэж ходоодоо дүүрэг. Эдгээр ногоонууд хамгийн бага калор агуулдаг бөгөөд витамин амин дэм сайтай хүнсний ногоонууд юм.
- Хоол идэх үедээ нүүрс ус бага идэж сур.
- Цуйван идмээр болвол байцаагаар гурилаа орлуул
- Банш, хуушуур, бууз идвэл гурилыг нь битгий ид, оронд нь ногоо ид
- Хөдөлгөөн ихтэй үед хоол идэх дур буурдаг. Зүгээр суулгүй гадуур дотуур ажлуудаа амжуул эсвэл гэрээ цэвэрлэ. Энэ үед өлсөх мэдрэмж арилна, мөн хөдөлгөөн ихтэй байснаар өөхөө ч хайлуулна.
- Дор хаяж 7 цаг унт. Эртхэн орондоо ороод утсаа оролдолгүй ном уншаад ч юмуу аль болох эртхэн амар. Унтаж байхад бие амарч бодисын солилцоо тэнцвэржинэ.
- Өлсөх, хоол идэх дур төрөх хоёрыг ялгаж сур. Хүн хоол идэхгүй олон хоног амьд байж чаддаг.
- Давс, сахар, тос бага хэрэглэ, эдгээр зүйлс хоол идэх дуршлыг улам нэмэгдүүлдэг.
Доктор Билгүүн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.