Маршал цол бол цэргийн дээд цол юм

Twitter Print
2022 оны 07-р сар 26-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Маршал цолны тухай:

Маршал цол бол цэргийн дээд цол юм.

“Маршал” гэдэг үг эртний герман хэлний “marascaih” (“marah”- адуу, “scalc”-зарц) “агтчин” гэсэн үгээс гаралтай аж.

Агтчины зиндаа яваандаа дээшилж, өөрөөр хэлбэл эзэн хааны адуун сүргийг хариуцсан хүнийг ийн нэрлэх болсон байна.

Францын хаан I Генрих 1060 онд ахлах агтчин цол бий болгожээ. Түүний туслахуудаар маршалууд ажиллах болж.

Гэтэл 1191 оноос ахлах адуучин цолтон маань Францын армийн ерөнхийлөгч болж суга дэвшсэн тул маршалуудын үүрэг ч өндөрсөөд армийн анги, нэгтгэл командлах болжээ.За түүх нь нэг иймэрхүү.

Монгол улс түүхэндээ 3 маршалтай. БНМАУ гэж нэрлэгдэж байх үед Г.Дэмид, Х.Чойбалсан нарт анх энэ цолыг олгосон бөгөөд тэр үед монголчлон өрлөг жанжин гэж нэрлэдэг байв.

Сүүлд 1979 онд Ю.Цэдэнбалд энэ цолыг олгосон.

ЗХУ-ын маршал цолыг 41 хүнд олгожээ.

Анхныхыг нь К.Е.Ворошилов, М.Н.Тухачевский, С.М.Будённый, А.И.Егоров, В.К.Блюхер нарт хүртээсэн байдаг. Харамсалтай нь Тухачевский, Егоров нар хэлмэгдүүлэлтэд өртөж цэргийн алдар цолоо хураалгасан төдийгүй тэднийг буудан хороосныг бид мэднэ. Блюхер нь шоронд нас барсан.

1940 оны хавар С.К.Тимошенко, Г.И.Кулик, Б.И.Шапошников нар маршал болов. Аугаа их эх орны дайны үед маршал цолыг анх 1943 оны эхээр Г.К.Жуковт хүртээсэн. Энэ онд А.М.Василевский, И.В.Сталин нар бас маршал болсон юм. 1944 онд И.С.Конев, Л.А.Говоров, К.К.Рокоссовский, Р.Я.Ма линовский, Ф.И.Толбухин, К.А.Мерецков нарт маршал цол олгосон. Дайн дууссаны дараа маршал болсон анхны хүн нь Л.П.Берия.

Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч байсан М.В.Захаровт 1959 онд энэ цолыг хүртээсэн.

ЗХУ-ын сүүлчийн маршал нь Дмитрий Язов юм. Түүнд уг цолыг 1990 онд олгосон. Сүүлд нь тэрээр төрийн эргэлт хийхэд оролцож, шоронд орох дөхсөн ч маршал хэвээр үлдсэн.

Бидний сайн мэдэх Оросын маршал Константин Рокоссовский Польшийн бас маршал байсан нь бараг түүхэнд байхгүй тохиолдол юм.

ОХУ-ын цорын ганц маршал нь Игорь Сергеев агсан бөгөөд түүнээс хойш энэ цолыг олгоогүй байна.

Туркмений дарангуйлагч байсан Сапармурат Ниязов цэрэгт огт алба хаагаагүй хэрнээ 2002 онд өөрийгөө маршал болгож байжээ.

Харин 1980-аад онд Польшийн төрийг тэргүүлж байсан Войцех Ярузельский энэ цолыг хүртээх гэж тойрон хүрээлэгчид нь зуйрганахад, маршалууд дайнд арми командалж байсан, тэгвэл би салааны захирагч л байсан гэж хэлээд зөвшөөрөөгүй гэдэг.

Румыний коммунист дарангуйлагч Николае Чаушеску ч өөртөө энэ цолыг олгоогүй байдаг.

Харин Хойд Солонгосын эцэг хүү Ким Ир Сен, Ким Чен Ир нар маршалууд байжээ.

Г.Сэржхорол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:14
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.179) 2014-04-23 17:46
      • 0
      • 0

      teneg shiveees veeee

      Хариулах