Дугуйчдад ээлгүй Монгол

Twitter Print
2021 оны 05-р сар 19-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Дугуй унах нь байгаль ээлтэй, эрүүл мэндэд тустай үйл билээ. Аль ч оронд машин унахаас илүү дугуй унаж буй хүмүүст нэн хүндэтгэлтэй ханддаг. Харамсалтай нь Монголд эсрэгээрээ дугуйчдад ээлгүй байдал ноёлож байна. Энэ тухай 17 настай Анужин охин бидний бодох ёстой, нэн даруй хэрэгжүүлэх ёстой нэгэн асуудлыг хөндөн бичжээ.

Тэрбээр "Би чөлөөт цагаараа гадуур унадаг дугуй унадаг. Бусад охид шиг баар буудал хэсэж, банди нартай нийлдэггүй аль болох эрүүл спортлог байхыг хүсдэг. Гэвч монголд дугуй унах үнэхээр хэцүү. Маш их дарамт шахалттай байдаг. Учир нь дугуйн зам бараг байхгүй.

Гэвч сүүлийн үед дугуйн замууд ихээр баригдаж монгол маань хөгжиж эхлээд байна. Даанч иргэдийн ухамсар бүр арай л дэндүү муу байна. Тавиад өгсөн жаахан дугуйн зам дээр маань дандаа явган хүмүүс дураараа бэлчдэг. Тэгээд хэлээд шаардлага тавиад сигналдахаар уурлаад цочоочихлоо гэж хэлдэг.

Тэр бүхнийг тэсээд яваад байдаг ч өнөөдөр дэндүү аймшигтай зүйл надад тохиолдлоо. Зайсангийн шинээр тавигдсан дугуйн зам дээр явж байхад 30 гаруй насны хоёр эгч дугуйн зам дээр урд алхаад зай тавьж өгөхгүй байв. Тэгээд сигналдаад эгч нар аа, энэ чинь дугуйн зам ш дээ гэж хэлтэл аймаар чанга хашхирч цочсоноо хүн цочоочихлоо ш дээ яадаг муу г..... вэ, үхсэний чинь дугуйн зам, энэ чинь явган хүний зам гэж өөдөөс баахан хараасан.

Би айгаад бараг уйлах шахаад байж байсан чинь зүгээр ч хараагаад зогсохгүй өөр газар явахад яадаг юм, энэ чинь явган хүний зам гээд л байсан. Үгүй ээ эгч ээ, дугуйн зам ш дээ, та тэмдэглэгээг нь хар л даа гэсэн чинь нэг эгч нь хуц чи муу, одооны охид ийм муухай хүмүүжилгүй гээд намайг шууд дугуйтай минь түлхсэн. Би хажуу талын хашлага мөргөж унаад хашлагыг даваад цаашаа уначихсан. Дугуйн маань эвдэрсэн, бие маань ч бас шалбарчихсан. Азаар хамгаалалтын малгайтай байсан тулдаа толгойгоо хамгаалж чадсан. Тэр хоёр эгч тэгээд шууд тоох ч үгүй цаашаа яваад өгсөн.

Хүмүүс ээ, дугуйн зам дээр бэлчихээ болиоч ээ. Дугуйчдад үнэхээр хэцүү байна. Хөгжиж байгаа хотод амьдарч байж ийм муухай бүдүүлэг араншин гаргаж байхаа болиоч ээ. Дугуйн зам, явган хүний замаа ялгаж сураач гэж хүсмээр байна. Дугуйчин охин" гэжээ.

Дугуйн замаар явган хүмүүс явахаа больж, дугуйчдад зай тавьж өгье. Явган хүний зам дээр ч бөөгнөрөн зогсож бусдад лай болохоо больё. Хотын соёлыг хүн бүр дагаж хэвшье.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.