Б.Буман-Учрал МХБХ-ны Техникийн захирал боллоо

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөл бөмбөгийн Холбооны Зөвлөлийн хурал 3-р сарын 17-ны өдөр болж, хэд хэдэн чухал зүйлүүдийг баталсныг та бүхэнд хүргэж байна. Тодруулбал МХБХ-ны бодлого тодорхойлох чухал ажилд Монгол улсын Гавъяат тамирчин, үндэсний шигшээ багийн ахлагч асан, AFC "A" ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учрал томилогдлоо.

Тунис мэргэжилтэн Хатем Соусси ажлаа хүлээлгэн өгсний дараа Б.Буман-Учрал Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн зөвлөлөөр албан ёсоор ийнхүү томиллоо. Тус хурлаар Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвтэй хэд хэдэн асуудал шийдсэн. Тухайлбал уг бэлтгэлийн төвийг Монгол улсын Хөл бөмбөгийн анхны гавьяат тамирчин, дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарлаа. Мөн бэлтгэлийн төвийг үйл ажиллагааг МХБХ-ны дор тусгаарлагдсан ТББ-аар дамжуулан үйл ажиллагааг нь авч явахаар баталлаа.

Түүнчлэн МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого ба журам тэргүүтэй хэд хэдэн журам, МХБХ-ны тэмцээний хуваарийг шинэчлэн баталж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөн томиллоо. Мөн уг хурлаар ОУХБХ-ны их хурал 5 сард болохтой холбоотойгоор МХБХ-ны Ээлжит их хурлын товыг 2021 оны 6-р сарын 14-ний өдөр болгон зарласан байна.

Эх сурвалж: МХБХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.