Машины шил арчигч үүссэн түүх

Twitter Print
2021 оны 11-р сар 19-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

1902 онд хүйтэн, бороотой нэг өдөр Мэри Андерсон трамвайд сууж явахдаа цас их орсны улмаас жолооч юу ч харж чадахгүй байгааг анзаарчээ.

Учир нь трамвайны урд шилийг цас бүрэн бүрхэгдсэн байв. Тухайн үед АНУ-ын трамвайнд давхар салхины шил суурилуулсан байдаг ч жолоочийн урд хэсэг нь ердийн цонхны хүрээ шиг нээгдэх боломжтой тусгай хийц байсан. Энэ нь жолооч цонхоо онгойлгож шороо, цас, уснаас цэвэрлэх боломжтой байх үүднээс хийгдсэн болно. Энэхүү цэвэрлэгээний аргын гол дутагдал нь жолооч цонхоо онгойлговол салхи, ус дотогш орж жолоочид саад болж, бүх зорчигчдод таагүй байдал үүсгэдэг байв.

1903 оны 11-р сарын 10-ны өдөр АНУ-ын Патентын алба шинэ бүтээлийнх нь төлөө 743801 тоот патентыг зохион бүтээгч Мэри Андерсонд олгов. Энэхүү төхөөрөмж нь цонхыг цас, уснаас цэвэрлэх боломжтой болгосон. Патент авсныхаа дараа Мэри шинэ бүтээлээ Канадын компанид зарахыг оролдов.

Харамсалтай нь тус компани шинэ бүтээл нь практик ач холбогдолгүй гэж үзэн дэлхийн хамгийн анхны тээврийн хэрэгслийн цонх арчигч системийг худалдаж авахаас татгалзаж байсан ч дэлхийн шилдэг бүтээл болж 118 жилийг үдэж байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.