С.Жавхлан: Миний санаачилсан хоёр хуулийг хэлэлцэхгүй байна

Twitter Print
2019 оны 10-р сар 01-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, өнөөдөр намрын ээлжит чуулган албан ёсоор эхэлж байгаа билээ. Энэ чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Улмаар чуулган завсарласны дараа сэтгүүлчид зарим гишүүдтэй уулзаж, улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар санал бодлыг нь сонссон байна. Харин энэ үеэр УИХ-ын дуучин гишүүн С.Жавхлан санаачилсан хоёр хуулийг нь өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлээд амжсан аж.

Тэрбээр “Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга хэлэлцэх хуулийн жагсаалтыг уншиж танилцуулсан. Миний хоёрдугаар сард өгсөн хоёр хууль хэлэлцүүлж чадахгүй жил дамнах гэж байна. Оффшор, авлигын хэрэгт холбогдсон, ЖДҮ-ийн зээлд орооцолдсон, мөнгөний шуналаасаа болж гэмт хэргийн сэжүүр үүссэн хомсхон, хомхой сэтгэлтэй хүмүүсийг дахиж дэвшүүлэхгүй гээд бүрэн бичээд өгсөн хоёр хууль байгаа. Гэтэл энийг хэлэлцэхгүй байна. Энийг хэлэлцэхээсээ өмнө тарах яриа гаргаад байна гэдэг чинь их л айдастай, сандарч байгаагийн илрэл” хэмээжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.