УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 01-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.

Л.Элдэв-Очир нь:

  • 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга

  • 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал

  • 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал

  • 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал

  • 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал

  • 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч

  • 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх

  • 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан байдаг.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.