ОХУ, Хятадыг холбосон гүүр баригдаж дуусчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 02-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

ОХУ болон БНХАУ-ын холбосон анхны авто замын гүүрний бүтээн байгуулалт дууссан талаар Ройтерс агентлаг мэдээлж байна.

Оросын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон уг авто замын гүүр нь хоёр улсын тээврийн харилцааг сайжруулах гэнэ. ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамнаас мэдээлсэнээр гүүрийг албан ёсоор 2020 оны хавар нээх ба энэ жилдээ багтан барилгын ажлыг бүрэн дуусгах аж. Амур голын дээгүүр тавьсан тус гүүрний нийт урт нь 1080 м бөгөөд талууд өөр өөрсдийн талаас тус бүр 540 м барьж, өнгөрсөн 5-р сард нийлүүлсэн байна.

Түүнчлэн шинэ гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор шинээр нийт 20 км авто замыг барьжээ. Тус гүүрний бүтээн байгуулалтын ажил 2016 оны 12-р сард эхэлсэн ба 18.8 тэрбум рублийн өртгөөр босчээ. ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козловын хэлж байгаагаар шинэ гүүрийг нээснээр Приамурын бүс нутаг болон Хятад хоорондын ачаа эргэлт жилийн 500 мянган тонноос 4 сая тонн болтлоо өсөх хандлагатай байгаа ба ОХУ-ыг зорих жуулчдын тоо 2 сая хүртэл өснө гэжээ.

Russia and China complete border crossing bridge зурган илэрцүүд

Түүнчлэн 2020 онд Благовещенск-Хэйхэ хотыг холбосон "cable car" - ын шугам нээгдэхээр төлөвлөгдсөн ба "cable car" - аар нэг хотоос нөгөө рүү зорчиход иргэд нийт 7.5 мин орчим хугацааг зарцуулах аж.

Эх сурвалж: CNN 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.