Токио онц байдлын зэрэгт шилжсэн ч сургуулиуд хаагдсангүй

Twitter Print
2021 оны 01-р сар 08-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийслэл Токио болон тус хотын ойролцох бүс нутгуудад онц байдал зарлажээ.

Энэ баасан гарагаас эхлэн ирэх 2-р сарын 7 хүртэл үргэлжлэх онц байдлын дэглэм нь нийслэл Токио хот болон хөрш Чиба, Сайтама болон Канагава мужуудад үйлчлэх юм. Ерөнхий сайд Ёшихидэ Суга компаниудыг ажилчдаа гэрээс нь ажиллуулж, оффист ажиллах хүмүүсийн тоог 70 хувиар бууруулахыг даалгажээ. Онц байдлын дэглэм тогтоосон бүс нутгийн иргэдэд шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг зөвлөөд байна.

Зоогийн газрууд оройны 8 цагт хаах ёстой болж байгаа ба спортын арга хэмжээ зохион байгуулагчдад үзэгчдийн тоог хязгаарлахыг даалгажээ. Түүнчлэн засгийн газрын заавраар богиносгосон цагийн хуваариар ажиллаж буй зоогийн газруудад засгийн газраас сар бүр тус бүр 1.8 сая хүртэлх иен буюу 17 400 ам. доллар олгохоор болсон байна. Онц байдлын дэглэм зарласан ч сургуулиудыг хаахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар Ёшихидэ Суга, "Сургуулийн орчноос халдвар тархсан цөөн тохиолдол бүртгэгдсэн. Бид цаашид ирээдүйг удирдах хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг хамгаалах хүсэлтэй байна." хэмээн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.

Ёшихидэ Суга ирэх 7-р сард болохоор төлөвлөгдсөн Олимпийн болон Паралимпийн наадмыг халдвар хамгааллын бүхий шаардлагатай арга хэмжээг аван зохион байгуулах хүсэлтэй хэвээр байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Японд коронавирусын халдварын 7548 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 66 хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Боловсрол чухал

      (192.82.69.230) 2021-01-08 14:56
      • 0
      • 1

      Хөгжсөн орнууд иргэдийнхээ боловсролыг нэн тэргүүнд тавьж, сургууль, цэцэрлэгээ хэвийн ажиллуулж байгаа юм байна. Тэртэй тэргүй хүүхдүүдэд коронавирүс аюулгүй байгаа.

      Хариулах