Хятадын 759 иргэнийг Наньжин хотод хүргэжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Хятад, Монгол хоёр улс хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759-ийг нь Хятадын талд шилжүүлэн өглөө.

Арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн НАХ байгууллага тэдгээр сэжигтнийг галт тэргээр Наньжин хотод хүргэлээ. Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болж чадлаа.

Хятадын НАХЯ-ны албаны хүн хэлэхдээ “Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн НАХ байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм.

Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа”  гэжээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.