МУГЖ Ж.Уранчимэг таван өрхөд гэр бэлэглэлээ

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Монголын эстрадын урлагт 40 жил зүтгэсэн Гавьяат жүжигчин, хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 02-ны өдөр "Улаанбаатар палас"-ын их танхимд  "ЭСТРАДЫН УРЛАГТ 40ЖИЛ" нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ ганцхан удаа өргөн барилаа.

Тоглолт танхим дүүрэн алга ташилтаар дүүрэн, ирсэн үзэгчид халуун дулаан уур амьсгалыг мэдэрсээр нэгэн үдшийг үдэв.  Түүний тоглолтын хамгийн чухал хэсэг нь өрх толгойлсон амжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй ээжүүдэд таван ханатай гэр хандивлан, олон айл өрхөд аз жаргал бэлэглэсэн явдал байсан юм. Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг сүүлийн зургаан жилийн хугацаанд хорт хавдраар өвдсөн хүмүүст зориулсан хандивын тоглолт зохион байгуулж, 76 удаа тоглолт тавьжээ.

Мөн хорих ангиудын хүмүүжигчдэд 92 удаа үнэ төлбөргүй тоглолтоо сонирхуулж, алдаж эндсэн залууст дуу хуур, хөг эгшгээрээ дамжуулан урам зориг өгч байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.