
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусын цар тахалд өртөж, хохирол амссан америкчуудад 1.9 их наяд ам. долларын тусламж дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг баталжээ.
Уг хуулийн төсөлд жилдээ 75 мянган ам. доллар хүртэлх орлого олдог бүх иргэдэд нэг удаадаа 1400 ам. долларын тусламж олгох, ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг уртасгах, коронавирусын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих тухай тусгажээ. СиЭнЭн сувгаар мэдээлж байгаагаар АНУ-ын нийт өрхүүдийн 90 хувь нь уг хуулийн төсөлд хамрагдах тооцоотой байгаа аж.
Ардчилсан намынхны санаачилсан уг хуулийн төсөл АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимд олонхын саналаар дэмжигдсэн юм. Судалгаагаар америкчуудын 70 хувь нь дээрх хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш АНУ-д ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 6.2 хувьтай байгаа талаар АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлж байна.
Ардчилсан намынхны санаачилсан дээрх хуулийн төсөлд ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хугацааг ирэх 9 сар хүртэл сунгах, муж орон нутгуудын удирдлагуудад 350 тэрбум ам.долларын тусламж олгох, сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулж 130 тэрбум ам. доллар, КОВИД-19 өвчний шинжилгээ судалгааны ажилд 49 тэрбум ам. доллар, коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлтэнд зориулж 14 тэрбум ам. долларыг тус тус зарцуулах тухай тусгажээ. Цагаан ордноос мэдээлж байгаагаар иргэдэд олгох мөнгөн тэтгэмжийг 3-р сарын сүүлээс эхлэн олгож эхлэх гэнэ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(23.249.168.145) 2021-03-12 18:01Aliwaa zeel tetgeleg Hun burt hureh yostoi manaih shig uldseniig ajildag l zaawal yu yu ch genew jishee tetgewree nuhun tulmuur bdag gadaadad 20 jil ajilsan mungu bdag eldew yum neheed tulj boldgui
Хариулах
Зочин
(103.26.194.13) 2014-04-22 16:54Бурхан гончиг сvм!
Хариулах