Дээш гүйгч хийн нүх сүв хаагдсанаар зогисуулдаг

Twitter Print
2021 оны 05-р сар 30-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Шалтгаан, нөхцөлИдээ, явдал мөр дутуудах, илүүдэх, буруудах болон ад зэрэг нөхцлөөр хий хямарч, дээш гүйгч хийн нүх сүв хаагдсанаар зогисуулах өвчин гарна.

Оношилгоо:

  • Идсэн идээнээс зогисуулах- Яарч идсэний дараа гарна.

  • Хэсэг бусаг зогисуулах- Идээ идсэний дараа гарсан ч даруйдаа тасарна.

  • Үргэлжлүүлэн зогисуулах -Хоорондын зай нь хол бөгөөд шингэсэн үед 2,2-р үргэлжлүүлэн гарна.

  • Ихээр зогисуулах – Тасрахгүйгээр үргэлжлүүлэн гарна. Хүчтэй гарах бөгөөд нүд бүлтийж, үг гарахгүй.

  • Гүнзгий зогисуулах – Хүйсний доороос үргэлжлүүлж гарснаар дуу гарна.

Эмчилгээ: Зогисуулах өвчний үед эмчлүүлэгчийн биеийн байдалтай уялдуулан төөнүүр, жин, иллэг, түрхлэг, зүү эмчилгээ, бөөлжүүлэг, туулга эмчилгээг хийж болно.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Л.ЭНХ-АМГАЛАН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.