
Тайландын хөлбөмбөгийн холбооны хоёрдугаар лигийн “Краби” багт Монгол легионер А.Мөрөн тоглож байгаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт анхныхаа тоглолтыг “Кон Кан ФЦ” багийн эсрэг хийжээ. Тус улсын хөлбөмбөгийн цомын тэмцээний хүрээнд явагдсан энэхүү тоглолтонд “Кон Кан ФЦ”-“Краби” багийг 2:1-ээр хожсон байна. Манай хөлбөмбөгчин А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби” баг нь хоёрдугаар лигт долоон тоглолт хийснээс нэг хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой 15-р байранд жагсаж байгаа аж. Тайландын хоёрдугаар лиг нь 18 багаас бүрдсэн, 34 тойрог явагддаг юм байна.

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.